| | USD/MNT 0₮
Зэвсэг ашиглан бусдыг айлган сүрдүүлж, дарамталсан гэх Б.Хулансамбуу, Л.Алтанхуяг нарт холбогдох хэргийн шүүх хурал өнгөрсөн гуравдугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болохоор товлогдсон ч шүүх хурал дахин хойшилсон талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.
Тэгвэл тус хэргийг шүүх хурал өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 02-ны өдөр болох юм. Нийслэлийн Прокурорын газраас дээрх хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэг, 12.1 дүгээр зүйлийн 2, 2.10 дахь хэсэг, 20.3-1, 20.3-2, 11.1-2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдсэн байдаг.