| | USD/MNT 0₮
АНУ-ын Техас мужид шувууны ханиадны вирус хүнд халдсан хоёр дахь тохиолдол бүртгэгджээ. Эрүүл мэндийн ажилтнуудын мэдээлснээр тус хүн фермийн үнээнээс уг халдварыг авсан бөгөөд нүд нь улайх шинж тэмдэг илэрсэн байна.
Мэргэжилтнүүд шувууны ханиадны нийгэмд үзүүлэх эрсдэл нь бага гэж үзэж байгаа ч өвчтэй мал, амьтантай ойртохгүй байхыг иргэдэд сануулж байгаа юм. Одоогоор Техас мужийн иргэнийг тусгаарлан, вирусын эсрэг эмчилгээ хийж байна. Сүүлийн өдрүүдэд АНУ-ын Техас, Мичиган, Канзас зэрэг мужуудын мал амьтад шувууны ханиадаар өвчилсөн. Уг ханиад хүнд халдварлах нь маш ховор тохиолддог гэнэ.
Гэхдээ хүмүүс уг ханиадаар өвчилсөн тохиолдолд амьсгалын замын халдвар, нүдний халдвар зэрэг хөнгөн хэлбэрээс эхлээд уушгины хатгалгаа хүртэл хүндрэх эрсдэлтэй байдгийг АНУ-ын Өвчний хяналтын төвөөс мэдээлжээ. АНУ-д H5N1 шувууны ханиад хүнд халдсан анхны тохиолдол 2022 онд Колорадо мужид бүртгэгдэж байсан бөгөөд эмчилгээ хийлгэн бүрэн эдгэрсэн.
Эх сурвалж: ВВC