| | USD/MNT 0₮

ШӨХТГ:ҮНЭ НЭМЖ, ЗОХИОМОЛ ХОМСДОЛ ҮҮСГЭСЭН ААН-ҮҮДИЙГ ТОРГОЖ, ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ НЬ ЦУЦАЛНА

Энэ сарын 16 хүртэл нийслэлээс орох, гарах хөдөлгөөнийг түр хаасан байгаа. Гэтэл ард иргэд ШТС-иудыг бас хаана гэсэн худал мэдээлэл тарааж, шатахуун түгээх станцууд дээр бөөгнөрөл үүсгэжээ.

Мөн өнөө өглөө зах худалдааны төвүүдийг ч хаана гэсэн худлаа мэдээлэл гаргаснаас болж томоохон худалдааны төвүүдээр хүнсээ цуглуулсан иргэд бужигнаж эхлэв. Тэгвэл иймэрхүү худал ташаа мэдээлэл тарааж, иргэдийг айдаст автуулж, төөрөгдөлд оруулж байгаа асуудлыг ШӨХТГ-аас шалгаад эхэлжээ.

ШӨХТГ-ын эх сурвалжийн хэлж буйгаар “Өнөө өглөө манайд 11 гомдол санал ирсэн. Одоогоор нийт найман газарт хяналт шалгалт хийж байна. Иргэд өөрсдөө хэт хийсвэр ач холбогдол өгч, үнэ хөөргөж эрэлтийг бий болгоод байна. Энэ байдлаа таслан зогсоож, тайван байх хэрэгтэй. Төр засгаас гаргаж байгаа шийдвэрийг дагаж мөрдөх ёстой. 

Та бүхэн хэрэглээгээ зохицуул, гэхдээ маргааш ч гэсэн лангуун дээр бараа бүтээгдэхүүн байдгаараа байна. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж хомсдол үүсэхгүй гэдгийг салбарын сайд нь хэлсэн. 

Дээрээс анхаарах ёстой бизнесийн байгууллагууд зүй бусаар үнээ нэмж байна. Үүнийгээ таслан зогсоо. Одоо энэ асуудалд хууль хяналтын байгууллагуудтай хамтарч шалгалт хийнэ.

Хэрвээ үндэслэлгүйгээр зах худалдааны төвүүд аж ахуйн нэгж байгууллага болон зах худалдааны төвүүд янз бүрийн байдлаар үнээ нэмж, хомсдол үүсгэсэн бол Зөрчлийн тухай хуулиар торгуулийн арга хэмжээ авна. Шаардлагатай гэвэл тусгай зөвшөөрлийг нь хүртэл цуцална. Худал мэдээлэл тарааж байгаа эсэхэд цагдаагийн байгууллага хяналт тавина” гэлээ.

Хэрвээ үндэслэлгүйгээр зах худалдааны төвүүд аж ахуйн нэгж байгууллага болон зах худалдааны төвүүд янз бүрийн байдлаар үнээ нэмж, хомсдол үүсгэсэн бол Зөрчлийн тухай хуулиар торгуулийн арга хэмжээ авна.
Нийгэм

Сэтгэгдэл (3)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.