| | USD/MNT 0₮
Тайланд улсын Пукет хотод хүндийг өргөлтийн дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн гуравдугаар сарын 31-нээс дөрөвдүгээр сарын 12-нд болж байна. Олимпын эрхийн оноо олгох энэхүү тэмцээнд манай улсаас дасгалжуулагч Ц.Хосбаяр, Б.Дэнсмаа нарын удирдлага дор гавьяат тамирчин М.Анхцэцэг тэргүүтэй 14 (эрэгтэй зургаа, эмэгтэй найм) туйванч өрсөлдөж буй.
Эрэгтэй жинд:
61 кг-ын жинд М.Очир-Эрдэнэ
67 кг-д Э.Дүүрэнжаргал, А.Ананд
81 кг-д С.Цэнгүм
96 кг-д Б.Цолмон, +109 кг-д М.Бахберген нар хүч үзнэ.
Эмэгтэй жинд:
49 кг-ын жинд Б.Тунгалаг
59 кг-д Э.Энхтамир
64 кг-д Г.Ануужин, С.Оюунбилэг
71 кг-д .Содгэрэл, О.Төгс-Эрдэнэ
81 кг-д гавьяат тамирчин М.Анхцэцэг
87 кг-д А.Баясгалан нар өрсөлдөх юм.