| | USD/MNT 0₮

БАХАРХАЛ: Г.Наранцэцэг Их дуулгаас ДОЛОО ДАХЬ МЕДАЛИА ХҮРТЛЭЭ

Турк улсын Анталья хотод жүдо бөхийн Парис-2024 олимпын наадмын эрхийн оноо олгох Их дуулга тэмцээн болж байна. Тус тэмцээнд 94 орны нийт 661 тамирчин өрсөлдөж байгаа юм.  Тэмцээнд манай улсаас нийт 20 (эрэгтэй ес, эмэгтэй 11) жүдоч хүч үзэж буйгаас эхний өдөр эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Монголын тамирчин Г.Наранцэцэг Бразилын бөхийг ялснаар хүрэл медаль хүртлээ

Тэрбээр Их дуулга тэмцээний долоо дахь медалиа гардаж байгаа ба Антальягийн Их дуулгын гурав дахь (2022 онд алт, 2023, 2024 онд хүрэл) медалиа хүртэж байна  гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.

Соёл урлаг, Спорт

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.