| | USD/MNT 0₮
Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс "Нийгмийн даатгалын багц хууль" хэрэгжиж эхэлсэн билээ. Хуультай холбогдуулан зарим нэг мэдээллийг өчигдөр салбарын сайд Х.Булгантуяа болон удирдлагууд өгсөн.
Тухайлбал, Нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг өндрөөр болон тасралтгүй олон жил төлсөн иргэнийг урамшуулах буюу тэтгэвэрт гарахад нь өндрөөр тогтоож өгөх боломжийг олгож байгаа талаараа ярьсан юм. Тодруулбал, ХНХЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга А.Хишигбаярын хэлснээр "Нийгмийн даатгалын шимтгэл илүү олон жил төлсөн хүний тэтгэвэр өндөр бодогддог байна гэсэн санаа юм. 20, 30 жил НДШ төлсөн хүмүүсийн тэтгэвэр ялгаагүй байгаа. Адилхан хэмжээтэй 10-20 мянган төгрөгийн зөрүүтэй байгаа юм. Тэгэхээр энэ хуулиараа буюу 2030 оноос эхлээд олон жил шимтгэл төлсөн хүмүүсийг 1,5 хувиар бодож байсныг 2 хувиар бодож эхлэх гэж байгаа юм. НДШ өндрөөр төлж байгаад тэтгэвэрт гарахаас наана нас барлаа гэхэд үлдэж байгаа үр хүүхэд нь тэжээгчээ алдсаны тэтгэмжээ аваад явна гэсэн үг" гэжээ.