| | USD/MNT 0₮
Өчигдөр Завхан аймгийн Тосонцэнгэл суманд Нэгдэл клубийн 3 жилийн ойд зориулсан, Улаантолгой уулын хишиг улс аймгийн цолтой 64 бөхийн барилдаан боллоо.
Барилдаанд Баянхонгор аймгийн Буянбулаг сумын харьяат Хүч спорт хороо, Мөнхийн үсэг групп, Нэгдэл клуб, Их Богд дэвжээний бөх улсын үнэн зоригт харцага Нацагсүрэнгийн Золбоо түрүүлж, Завхан аймгийн Баянтэс сумын харьяат Алдар спорт хороо, Мөнхөд ашдын зам ХХК, Нэгдэл клуб, Даян дэвжээний бөх улсын өсөх идэр харцага Шархүүгийн Пүрэвгарьд үзүүрлэж, их шөвөгт Төв аймгийн Өндөрширээт сумын харьяат Нэгдэл клуб, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх 427-р анги, Дорнын өртөө, Заамар өгөөмөр хайрхан ХХК, Дүнжингарав дэвжээний бөх улсын начин Доржхандын Хүдэрбулга, Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат Бадрах өглөө ХХК-ийн бөх улсын начин Өлзийсайханы Батзул нар шалгарлаа.
Дунд шөвөгт аймгийн хурц арслан М.Амарсанаа, аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр, аймгийн арслан Ч.Алтангэрэл, аймгийн заан С.Ган-Эрдэнэ нар шалгарлаа. Барилдааны түрүү бөх 3 сая, үзүүр бөх 2 сая, их шөвөг тус бүр 1 сая, дунд шөвөг тус бүр 500 мянган төгрөгийн бай гардав.