Монгол Улсад тагнуул хийж байсан гадаадын этгээдийг, мөн эх орноосоо урвасан гурван иргэнийг Тагнуулынхан баривчилжээ. Тодруулбал, тагнуулын байгууллагаас өнгөрсөн шөнө тусгай ажиллагаа явуулж дээрх этгээдүүдийг баривчилсан байна. Эх орноосоо урваж, гаднын тагнуулын байгууллагын хүмүүстэй хамтран ажилласан тухайн иргэд болон Монгол Улсад тагнуул хийж байсан гадаадын этгээдийг саатуулан өдгөө ШШГЕГ-ын харьяа Хорин 461 дүгээр ангид саатуулж, мөрдөн шалгах ажиллагааг явуулж эхлүүлсэн байна.