| | USD/MNT 0₮

Нэгдэл клубын 3 жилийн ойд зориулсан барилдаан өнөөдөр Тосонцэнгэлд болно

Нэгдэл бөхийн клуб үүсэн байгуулагдсаны гурван жилийн ойд зориулсан, Улаантолгой уулын хишиг улс аймгийн цолтой 64 бөхийн барилдаан өнөөдөр буюу 3-р сарын 30-ний 12.00 цагаас Завхан аймгийн Тосонцэнгэл сумын МСҮТ-ийн зааланд зохион байгуулагдана.

Барилдааны түрүү бөх 3 сая, үзүүр бөх 2 сая, их шөвөгт үлдсэн бөхчүүд тус бүр 1 сая төгрөгийн бай гардана. Барилдаанд Улаанбаатар хотоос "Нэгдэл" клубийн бөхчүүд болох Улсын харцага Н.Золбоо, Улсын харцага Ш.Пүрэвгарьд, Улсын начин Ж.Чулуунбат, Улсын начин Д.Хүдэрбулга, Улсын начин Ө.Батзул, аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр, айгийн арслан Ч.Алтангэрэл, аймгийн заан С.Ган-Эрдэнэ нар барилдахаар очжээ.  Бөхчүүд, бөх сонирхогч та бүхнийг өргөнөөр хүрэлцэн ирэхийг урьж байна. Мөн энэ үеэр 2015 онд төрсөн хүүхдүүдийн дунд өсвөрийн барилдаан болох юм байна. 

Соёл урлаг, Спорт

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.