| | USD/MNT 0₮

Б.БАТЦЭЦЭГЛЭН: АРДЫН БОЛОН УРТЫН ДУУГ ОРЧИН ҮЕИЙН ХУВИЛБАРААР ДУУЛСАН Ч "ДЭГ ЖАЯГ" НЬ ХЭВЭЭРЭЭ БАЙДАГ

"Эмээгийн минь сүүлчийн хүсэл намайг сайн дуучин болгох байсан. Тэр хүн бол миний бүх ертөнц байж" хэмээн ярих Үндэсний урлагийн их театрын уран бүтээлч, уртын дуучин Б.Батцэцэглэнг “MY CAREER” хөрөг нэвтрүүлгийн буландаа урилаа. Тэрбээр Монгол ардын богино болон уртын дууг өөрийн донж, хэв маягаар дуулдаг бөгөөд уран бүтээлээ орчин цагийн өнгө аястай хослуулан туурвидгаараа онцлог нэгэн. Монгол намба төрх, ааль, ялдам түүнийг хаанаас ч харсан үзэсгэлэнтэй, жинхэнэ Монгол өнгө төрхийг өвлөн төрсөн гэхэд хилсдэхгүй болов уу.

Тэгээд ардын болон уртын дуучин мэргэжилтэй гэхээр бүр ч зохицсон гэлтэй. Үлэмжийн чанарыг дуу хоолойгоороо хослуулж, хоёр сэтгэлийг холбон дуулж, хэн нэгэнд ээнэгшин дасах түүний уран бүтээлийн өнгө аяс цаанаа нэг хөг, жавхаатай. Хоёр дахь бие даасан тоглолтоо хийхээр бэлтгэл ажилдаа орсон түүнтэй бид Морин хуурын чуулгын бэлтгэлийн үеэр нь ярилцлаа.

НЭВТРҮҮЛГИЙГ ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ

My Career

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.