| | USD/MNT 0₮

Антальягийн их дуулгаас Г.Наранцэцэг хүрэл медаль хүртлээ

Жүдо бөхийн дэлхийн цуврал тэмцээн болох Антальягийн их дуулга 93 орны 628 тамирчинтайгаар өчигдөр эхэлсэн. Тэмцээний эхний таван жингийн барилдаан болсноос Монголын шигшээ багийн тамирчин Ганбаатарын Наранцэцэг хүрэл медаль хүртжээ. Эмэгтэйчүүдийн -48 кг жинд Гватемалын Жакелин Солис, Нидерландын Амбер Гершес, Туркийн Мерв Азак нарыг ялж хагас шигшээд шалгарсан Г.Наранцэцэг Туркийн Сила Ерсинд ялагдаж хүрэл медалийн төлөө барилдахаар болсон юм. Улмаар хүрэл медалийн барилдаанд Бразилын Наташа Феррейраг ялж медалийн тавцанд ийнхүү зогсчээ. Баг тамирчдад баяр хүргэе. 

Соёл урлаг, Спорт

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.