| | USD/MNT 0₮

ТӨРД ГОЛОГДОХ УЛСТӨРЧ ЦУВРАЛ#7: ЭХ ОРНЫ БАЯЛГИЙГ ДЭЛХИЙГЭЭР “ЦАЦАЖ ЯВАА” СҮ.БАТБОЛД

2024 оны парламентийн сонгууль болоход гурван сарын хугацаа үлдээд буй. Асу.мн сайт сонгуулийн жилтэй холбоотойгоор сонгож болохгүй улстөрчдыг цувралаар хүргэж байгаа. Энэ удаагийн дугаараар Монгол Улсын Ерөнхий сайд асан Сүхбаатарын Батболдыг онцоллоо.

Монгол Улсын Ерөнхий сайд асан Сүхбаатарын Батболдыг Монголоос хальж дэлхийн хулгайч болсоныг бид сүүлийн хэд хоног баримт нотолгоотойгоор илхэн харлаа. Сү гэж нэрлэгддэг тэрбээр Монголын төрд зүтгээд 30 жилийг ардаа үдэж байна. УИХ-д тавантаа сонгогдож, Үйлдвэр, худалдааны сайд, Гадаад харилцааны сайдаар ажиллаж, Ерөнхий сайд болтлоо дэвшиж явсан тэрбээр энэ удаагийн УИХ-ын сонгуульд ч дэвших эрхээ аль хэдийн халаасалчихсан яваа.

МАН ДОТОРХ ХАМГИЙН ХҮЧИРХЭГ, ХАМГИЙН МӨНГӨЛӨГ ФРАКЦЫН ТЭРГҮҮН ТҮҮНИЙ ЗАМНАЛ НЬ УУЛ УУРХАЙТАЙ САЛШГҮЙ ХОЛБООТОЙ.

Монголын баялагыг худалдан авч, Нүүрсний хулгайн эхлэлийг тавиад зогсохгүй монголын 30 баян гэр бүлийг үүсгэн байгуулсан загалмайлсан эцэг нь. Мөн Монгол улсыг тэжээх Энержи Ресурс гэх энэ том баялагийг ӨӨРИЙН БОЛГОСОН. Түүний бүх хөрөнгийг хураавал нэг иргэнд 10 сая төгрөг оногдоно гэх статистик мэдээлэл бий. Сү.Батболд бол тийм л хэмжээлшгүй хөрөнгөжсөн монголын төдийгүй дэлхийн баячуудын эгнээнд аль хэдийн элссэн нэгэн.

Сү.Батболдын хэмжээлшгүй хөрөнгөнөөс товчхон дурдъя: Хонконгд 7.6 сая, 5.1 сая ам.долларын өртөг бүхий Дуплекс загварын хоёр байр, ОХУ-д Арбатын гудамжинд 2.1 сая ам.долларын өртөгтэй байр, Тайландад таван сая, 1.8 сая ам.долларын өртөгтэй хоёр байр, Лондонд 13 сая, 2.4 сая ам.долларын үнэ бүхий хоёр орон сууц байгаа бол АНУ-д 9.9 сая, 3.2 сая, 1.5 сая ам.долларын өртөг бүхий гурван орон сууц байгааг дурдсан байдаг. Эдгээр нь нийлээд 57.1 сая ам.доллар буюу 159.8 тэрбум төгрөгийн үнэтэй үл хөдлөх хөрөнгө юм. Үүнийг дурдахад л хангалттай. 

Энэ их хулгай луйврын эзэн хаан өнөөдрийн парламентад төр түлшилцээд явж байгаа. Ард түмэн түүнийг хорин жилийн өмнөөс л харааж зүхэж байсан хэдий ч өдий хүртэл төрийн суудалд бугшсан хэвээр. Энэ жилийн сонгуулийн Тойрог томсож, бүсчилсэн хэлбэрээр явуулахаар болсон нь сайнаар хэлбэл олонд танигдсан, муугаар хэлбэл төрд бугшсан улстөрчдөд ашигтай хувилбар. Тиймээс эдгээр төрийн суудалд бушсан бидний ирээдүйн баялагийг дэлхий даяар цацаж бааварлаж яваа түүнийг дахин ТӨРД ГАРГАХ ЭСЭХ ТА БИДНИЙ СОНГОЛТ.

Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.