| | USD/MNT 0₮

Сү.Батболдын Манхэттэн дүүрэг дэх тансаг зэрэглэлийн хоёр орон сууцыг хурааж авахаар АНУ-ын Хууль Зүйн Яам ажиллаж байна

Монголын Улсын ерөнхий сайд асан Сү.Батболдыг "бохир" мөнгөөр орон сууц худалдаж авсан тул хураахаар болсон тухай АНУ-ын Хууль Зүйн Яам (U.S Department of Justice)-наас зарласан билээ.

Энэ талаар тус улсын Нью Йорк хотын Зүүн дүүргийн прокурор Бреон Пийсийн гаргасан хэвлэлийн мэдээллээр Сү.Батболдын холбоотой Манхэттэн дүүрэг дэх тансаг зэрэглэлийн хоёр орон сууцыг хурааж авахаар болсон юм. Б.Пийс энэ талаар "Манай алба хаана үйлдсэн эсэхээс үл хамааран төрд итгэх итгэлийг сулруулсан авлигыг тэвчихгүй" гэж онцолжээ. АНУ-ын Хууль Зүйн Яамнаас уг хэргийг үргэлжлүүлэн шалгаж буй юм. Тэгвэл энэ талаар Монгол Улсын Авлигатай Тэмцэх Газар (АТГ)-т ямар нэгэн мэдээлэл байгаа эсэх талаар тодруулахад "Одоогоор мэдээлэл ирээгүй байна. Энэ талаар мэдээлэл ирвэл прокурорын байгууллагын зөвшөөрлөөр олон нийтэд мэдээлэл хийнэ" гэж хариу өглөө.

Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.