| | USD/MNT 0₮

Б.ЛАКШМИ: Гурилын гаалийн татварыг тэглэснээр гаднын улс улаан буудайн үнийг нэмсэн тохиолдолд бид ХЯНАХ БОЛОМЖГҮЙ болно

Засгийн газраас оруулж ирсэн гурил, малын тэжээлийн үнийг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцэхийг гишүүдийн олонх нь дэвжсэн юм. Тэгвэл уг асуудлын хүрээнд Эдийн засагч Б.Лакшмитай ярилцлаа.

-Гурилын үнийн гаалийн татварыг тэглэх асуудлыг Засгийн газар хөндөн хэлэлцэхээр боллоо. Ингэснээр тариалан эрхчлэгчид болон иргэдийн эдийн засагт хэрхэн нөлөө үзүүлэх вэ?

-Өнөөдөр гаалийн татварыг тэглэх асуудал яригдаж байна. Яагаад гол нь тэглэж байгаа энэ шалтгаан нь гурилын үнийг бууруулах юм. Гурилын үнэ өндөр байгаа тул ард  иргэдийн нуруун дээрх ачаа өндөр байна гэж яригдаж байна. Тэгэхээр энэ дээр богино болон урт хугацааны үр дүнг харах ёстой юм. Магадгүй богино хугацаандаа энэ бол гаднаас хямд гурил импортлогдох худалдан авах боломж бүрдэх байх. Гэхдээ урт хугацаанд маш хор уршигтай сөрөг үр дагавартай юм гэж харж байгаа. Яагаад гэхээр хямд гурил гадаад зах зээлээс орж ирснээр дотоод Монгол үндэсний үйлдвэрлэгчдийн өрсөлдөх чадвар буурч, үгүй болно. Гурилын үйлдвэр дампуурснаар ажлын байр байхгүй болж ажилчид ажилгүйчүүдийн эгнээнд элсэх ийм эрсдэлтэй. Мөн түүнчлэн нэг хэсэг хугацаанд хямд эх үүсвэртэй гурил авч дассан хүмүүс эргээд үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн байхгүй болно. Тэгэхээр гадаадын гурилаас хараат болно. Тэгээд гадаадын гурил үйлдвэрлэгчдийн үнийг нэмэхийн бол ямар ч боломж байхгүй шүү дээ. Түүнийг л худалдаж авна. Өөр сонголт байхгүй болно гэсэн үг. Тэгэхээр энэ нь урт хугацаандаа маш хор уршигтай юм.

Энэ зах зээлд шударга өрсөлдөөн байхгүй байна

-Гурил үйлдвэрлэдэг найман том монополь болсон компани байдаг гэдэг мэдээлэл бий. Үүнийг эдийн засагчийн нүдээр та яаж харж байна вэ?

-Хамгийн гол нь үндэсний үйлдвэрлэл гэдэг талаас харах хэрэгтэй. Гурил хүнсний аюулгүй байдал талаас үзэхийн бол дотоодын үйлдвэр их хэрэгтэй байгаа. Эд нарыг цааш нь бэхжүүлж хөгжүүлэн улам олон болгох шаардлагатай. Өнөөдөр бол манай Монгол Улсад найман үйлдвэр байна гэдэг нь цааш өсөхгүй хөгжихгүй байгаа нь анхаарал татаж байна. Энэ зах зээлд шударга өрсөлдөөн байхгүй байна. Энэ зах зээлд шинэ компаниуд шинэ өөр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжууд хомс байна. Хэтэрхий их зохицуулалттай байгаад байна. Хэрэглэгчдэдээ шинэлэг бүтээгдэхүүн өөр нэр төрлийн бүтээгдэхүүн хөгжүүлснээр үнэ буурдаг байгаа. Маш олон жилийн турш тодорхой хэдэн компани байгаа нь шударга өрсөлдөөн байхгүй байна гэж харсан.

-Гурилын үнийн гаалийн татварыг тэглэснээр иргэдийн худалдан авдаг өргөн хэрэглээний барааны үнэд нөлөөлөх үү?

-Яг эцсийн хэрэглэгч буюу ард иргэдэд худалдан авалтад мэдээж нөлөөлнө. Гурилын үнэ буурснаар Монгол Улсад нэлээн их хэрэглэгддэг талх нарийн боов бусад гурилан бүтээгдэхүүн үнэ буурна. Эсхүл өсөхгүй тодорхой хэмжээнд барьж болно. Ирээдүйн үнийн өсөлтийг удаашруулах зорилготой.

 Бид ОХУ-аас шатахууны хараат байна. Тухайлбал, Шатахуун импортлохгүй гэсэн тохиолдолд үнэд шууд нөлөөлдөг. Тэгвэл гурилтай адил нөхцөл байдалд хүрж болзошгүй. 

-Засгийн газрын хаврын чуулганаар хэлэлцэж буй уг асуудлын тухайд эдийн засгийн цаашдын эерэг болон сөрөг талууд юу вэ?

-Сөрөг үр дагавар илүү их байгааг дахин тодотгоё. Бид ОХУ-аас шатахууны хараат байна. Тухайлбал, Шатахуун импортлохгүй гэсэн тохиолдолд үнэд шууд нөлөөлдөг. Тэгвэл гурилтай адил нөхцөл байдалд хүрж болзошгүй. Гаднаас хямд эх үүсвэртэй гурил хэрэглэж байна гэж байгаа ч үндэсний үйлдвэрлэлээ үгүй хийгээд, нэг мэдэхэд гурилын үнэд нөлөөлөх боломжгүй болно. Тэртээ тэргүй гаалийн татвар боломжит зүйлийг тэглэчихсэн учир тэр шүү дээ. Бодлогын түвшинд авч хэрэгжүүлэх ямар ч боломжгүй болчихно. Эргээд гаднын оруулж ирж байгаа үнэ өсөх тохиолдолд хянах боломжгүй. Мөн төгрөгийн ханш сулраад эхэлбэл гурилын үнэ өсөх эрсдэл үүснэ. Уг нь зах зээл дээр байгаа гурилын үнэ яагаад үнэтэй байгаад байгаа юм. Мэдээж энэ олон жил улсаас маш их хэмжээгээр гурил үйлдвэрлэгчдийг дэмжиж ирсэн. Өөр ямар шалтаг шалтгаан байгаа юм гэдэг гол асуудлыг зөвөөр авч хэлэлцэж шийдэх ёстой гэж бодож байна.

-Гэнэт гурилын үнийн талаар сенсац дэлгэрээд эхэлчихлээ. Энэ улс төрийн бодлого уу гэх асуудал хөндөгдөж байна. Ер нь дэлхий дахинд гурилын эдийн засагтай холбоотой ямар мэдээлэл байна вэ?

-Харж байхад орж ирэх гурилын импортын хувьд ОХУ-аас орж ирэхээр харагдаж байгаа. Учир нь эргээд европын холбоо руу ОХУ-аас гурил нь импортын татваргүй татваргүй оруулдаг байсан. Харин одоо илүү өндөр татвартай болгохоор шийдвэр гаргасан байгаа. Тэгэхээр энэ нь эргээд европын холбоо руу гарч байсан тэр гурилыг Монгол Улсын зах зээл рүү тодорхой хэмжээгээр тэлэх, борлуулах эх үүсвэрүүд хайж байна уу л гэж харж байна.

-Бидэнтэй ярилцсан танд баярлалаа.

 

Сэтгүүлч: А.Булганчимэг 

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.