| | USD/MNT 0₮
Монгол Улсад коронавирус Франц улсаас зөөвөрлөгдөн орж ирлээ. ЭМЯ-наас ээлжит мэдээллээ өгч байна. Өнөөдрийн байдлаар коронавирусын халдвар дэлхийн 09 оронд тархсан байна.
Монголд бүртгэгдсэн халдварын талаар ХӨСҮТ захирал Д.Нямхүү “Дорноговь аймагт тусгаарлагдсан иргэнээс КОВИД-19 илэрсэн. Сэжигтэй шинж тэмдэг илэрснээс хойш 123 хавьтлыг илрүүлэх ажлыг зохион байгуулж, тусгаарлаад байна.
Удаанбаатар хотод 43 иргэн, Дорноговь аймагт 80 иргэнийг тусгаарласан. Хэдийгээр өнөөдөр таагүй мэдээ сонссон ч сандрах хэрэггүй. Шинэ коронавирусын халдвартай дэлхийн 109 нүүр орон тулсан. Монголчууд минь сандрах хэрэггүй” гэв.
Халдвар тээсэн франц нөхөртэй нэг нислэгээр хамт ирсэн ДЭМБ-ын зөвлөн туслах багийн гишүүд ирснээсээ хойш ЭМЯ, ХӨСҮТ-ийн эмч, мэргэжилтнүүдтэй хамт Сэлэнгэ, Дархан аймагт ажиллажээ.
ШУУД ҮЗЭХ:
Халдвар тээсэн франц нөхөртэй нэг нислэгээр хамт ирсэн ДЭМБ-ын зөвлөн туслах багийн гишүүд ирснээсээ хойш ЭМЯ, ХӨСҮТ-ийн эмч, мэргэжилтнүүдтэй хамт Сэлэнгэ, Дархан аймагт ажиллажээ.