| | USD/MNT 0₮

Эмч, багш нарын үндсэн цалин 10 хувиар нэмэгдэж, 1.4 сая төгрөгт хүрнэ

Засгийн газраас төрийн албаны цалингийн тогтолцооны шинэчлэлийг эхлүүлж, төрийн албан хаагчдын цалин хөлсийг өнгөрөгч оны долдугаар сарын 1-ний өдрөөс 40 хувиар нэмсэн. Энэ цалин энэ оны дөрөвдүгээр сарын 1 буюу ирэх даваа гарагаас дахин нэмэгдэхээр болжээ.

Тодруулбал, ирэх сарын 1-нээс эхлэн эмч, багш нарын үндсэн цалин 10 хувь нэмэгдэж, 1.4 сая төгрөгт хүрэх нь. Харин орон нутагт ажиллаж байгаа эмч, багш нарын цалин 20-40 хувиар нэмэгдэх юм байна. Ингэснээр, аймагт 2.1 сая төгрөг, сумдад 2.3 сая төгрөг болж нэмэгдэх юм.

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.