| | USD/MNT 0₮

КОВИДЫН ҮЕД ЭМ, ТАРИАНД ЛУЙВАРДУУЛСАН ТӨСВИЙН МӨНГИЙГ ЭРГЭН ТӨЛҮҮЛЬЕ

Ковидын үед үнэд орж байсан 1 ширхэг нь 450 ам.долларынн үнэтэй "Тоцилизумаб гэх тариа Эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийн агуулахад хог болоод хэвтэж байгаа гэх мэдээлэл олны бухимдлыг хүргэсээр байна.

Эл мэдээлэл уг нь өнгөрөгч 2 дугаар сарын дундуур цацагдсан ч ийнхүү сар орчим олны анхаарлын төвд байсааар байгаа юм.

Тодруулбал "Эмийн үнийн өсөлтйн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах түр хороо"-ныыхон өнгөрөгч сарын 19-нд гэнэтийн шалгалтаар ээн асуудлыг илрүүлсэн гэсэн үг.

Уг түр хорооны бүрэлдхүүнд УИХ-ын гишүүн Д.Батлуг, Б.Жаргалмаа, М.Оюунчимэг, Ц.Сандаг-Очир, Б.Бейсен, Ц.Туваан нар багтдаг бөгөөд Ж.Чинбүрэн гишүүн даргалдаг.Тэд төсвийн мөнгийг ийнхүү үхүүлсэн асуудлан талаар гавьтай дуугараагүй гэхэд болно.

Тэгвэл "Тоцилизумаб" гэх энэ тариа цар тахлын үед олдохгүй, сүүхээтэй, мөнгөтэй нь танил талаараа дамжиж байж олж авч үхлээс мултарч байсан бол эмнэлэгт нь иирэхгүй, ирсэн ч хүрэлцээ муутай байснаас олон халуун амь хорвоогоос буцсан нь ч бий. 

Цар тахал дууссан учир хэрэглэхгүй байсаар тийнхүү хугацаа нь дууссан гэж ихэнхи нь боддож байж ч магад. Тэгвэл өөр өвчинд хэрэглэж болох бөгөөд одоо ч Монголд олдохгүй гадаадаас өндөр үнээр захиж авч байгаа өвчтөн олон бий гэдгийг УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн л халаглан ярьсан.

Хамгийн харамсалтай нь 2022 оны 2 пугаар сард "Монгол Улс ковидгүй боллоо, цар тахлыг даван тууллаа" гэж зарлан тунхагласан байхал 2023 он 9 дүгээр сард "Тоцилизумаб"- ын хугацаа нь дууссан байгаа юм.

Эндээс Монгол Улсын төсвийг ийм байдлаар урсгаж байна гэдэг нь харагдахын зэрэгцээ улсын гэх тодотголтой ''Эм, эмнэллгийн хэрэгслийн нөөцийн агуулах''-ын ажил ямар хэмжээнд явагдаж, тэнд байгаа ажилтан албан хаагчид хэрхэн ханддаг, хэр зэрэг ажилладаг нь ч харагдаж буй юм. Тиймээс эрхэлсэн ажилдаа хайнга назгай албан тушаалтнуудаар төсвийн мөнгийг төлүүлж бусдад сургамж болгоё.

Эдийн засаг

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.