| | USD/MNT 0₮

Сураггүй алга болсон 82 настай иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

Завхан аймаг, Алдархаан сум. Алдар багийн ‘’Зүүн хайрхан’’ гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 30 км, сумын төвөөс зүүн зүгт 12 км/-т Иргэн Г нь 2023.12.09-ний өдөр тус сумын Алдар багийн “Баруун хайрхан” гэдэг газар айлд хонож байна гэж мэдэгдсэнээс хойш сураггүй байгаа тухай дуудлага 2024.03.25-ны өдрийн 13:30 цагт ОБЕГ-т иржээ. Дуудлага мэдээллийн дагуу тус аймгийн Цагдаагийн газраас эрэн хайх ажиллагаанд дэмжлэг үзүүлж хамтран ажиллах хүсэлтийг хүлээн авсаны дагуу аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид аймгийн Цагдаагийн газрын алба хаагчидтай хамтран иргэн Г/82 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг 03.27-ны өдрийн 11:15 цагаас эхлэн Алдархаан сумын Алдар багийн “Зүүнхайрхан”, “Баруунхайрхан” ууланд 20 км газрыг явганаар болон автомашинтайгаар зохион байгуулан ажиллаж мөн өдрийн 20:02 цагт зогсоосон. Дахин 03.28-ны өдрийн 09:00 цагт эхэлүүлсэн байна.

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.