| | USD/MNT 0₮
Франц улсын иргэнээс коронавиурс илэрсэн талаар мэдээлсэн.
Тодруулбал, Иран гаралтай францын иргэн Дорноговь аймгийн Зүүнбаян багийн нутагт орших ураны Зөөвч-Овоо, Дулаан-Уул ордуудын төслийг хэрэгжүүлж буй “Бадрах Энержи” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Закария Эйл Марзоуки гэх иргэнээс халдвар илэрч одоогоор компанийн кэмп дээр тусгаарласан байна.
Тэрбээр энэ сарын 2-нд ирсэн бөгөөд түүний явсан газрууд болон орсон газруудыг битүүмжилсэн байгаа юм. Баянгол зочид буудалд дөрөв хонож, Ариг, КFC зэрэг хоолны газруудаар үйлчлүүлсэн.
Зочид буудалдаа байхдаа КFC түргэн хоолны газраас хоёр удаа хоол захиалж хүргүүлж авсан бөгөөд хүргэлтээр очсон залуу өндөр тунгаар халуурч эхэлсэн гэх мэдээллийг өнөөдөр салбарын сайд нь мэдээлжээ.
франц улсын иргэнд хоёр удаа хүргэлтээр хоол хүргэж өгсөн залуу өндөр тунгаар халуурч эхэлжээ.