| | USD/MNT 0₮

ТӨРД ГОЛОГДОХ УЛСТӨРЧ ЦУВРАЛ#6: ХАЛТМААГИЙН БАТТУЛГА

Манай улсын төрд гарсан сэхээтнүүд ард түмнийхээ боломжийг хулгайлж, хөгжлийг гацааж шударга ёсыг хуйвалдагчдын өлмийд хаясан.

Байзаарай сэхээтэн гэх үгэн дээр түр азная. Сэхээтэн гэж ямар хүнийг хэлэх вэ? Сэхээтэн гэдэг нь урлаг, шинжлэх ухаан, улс төр нийгмийн чиглэлүүдээр өндөр боловсрол эзэмшиж мэргэшсэн боловролтой нийгмийн бүлэг давхрагыг хэлнэ.

ХАРИН МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Х.БАТТУЛГА СЭХЭЭТЭН ХҮН МӨН ҮҮ?

Яармагийн 34-р сургуулийг муухан дүнтэй төгсөж цаашлаад 1982 онд дүрслэх урлагийн дунд сургуулийг зураачаар төгссөн түүхтэй. Тэрбээр боловсролын түүх хураангуй ч улс төрийн хулгайн түүх арвинтай хүн.

Ёстой л нөгөө “Хүрээний бузрыг ухвал далай” гэдэг шиг.

Олонтаа яригддаг нүүрсний хулгай, хөгжлийн банкны хэрэг, оффшор данс, төмөр замын хэрэг гээд Халтмаагийн Баттулгын холбогдоогүй хулгай гэж үгүй.

Эдгээр хэргүүдээс товчхон дурдъя. 2022 оны 12 сарын 13-ны өдөр Авлигтай тэмцэх газраас мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд нүүрсний хулгайн хэрэгт түүний нэр олноо зарлагдсан. Гэвч ямар нэгэн шалтаг шалтгаанаар нүүрсний сонсголд тэр оролцоогүй юм.

Цаашлаад Х.Баттулгатай хамаарал бүхий их наядаар яригдах өр Хөгжлийн банкны “хар жагсаалт”-д хадгалаастай байдаг. МоАХ-ын газрыг барьцаанд тавьсан, Баянхонгорын алтны уурхайд холбогдсон гээд түүний хэргүүд урсаж өгнө.

Хятадын танк ороод ирэх болохоор нарийн царигаар төмөр зам тавьж болохгүй тухай түүний арваад жилийн үлгэр өнөөдөр эргээд харахад МОНГОЛЫН ИРЭЭДҮЙН 100 ЖИЛИЙН ХӨГЖЛИЙГ ХУЛГАЙЛЧИХСАН. Бид алдагдсан боломжийг ярьдаггүй. Яагаад гэвэл үнэлэх аргагүй болохоор. Харин зүгээр алдчихсан зүйлсээ тоолоход дэндүү харамсалтай үр дүн гарна.

Женко цөөн бус удаа асуудалд орж байсан, тэр тоолондоо хэл амнаас чимээгүйхэн мултраад гарна. Түүнтэй холбоотой ямар ч хэрэг утаа мэт замхран алга болдог.

Угтаа монголд хууль шүүх үйлчилдэг байсан бол, хууль шүүх нь өргөсөн тангарагтаа үнэнч ханддагсан бол Х.Баттулга өдийд авлига, хулгайн хэргүүдээрээ АТГ-ын үүдийг манаад сууж байх учиртай.

Гэтэл боловсролын түүх биш хулгайн түүх арвинтай нөхрийг ард түмэн нь МОНГОЛ ЯЛНА гэх хоёрхон үг, ХОРИН МЯНГАН төгрөгөнд хууртаад төрийн тэргүүнээрээ залчихсан. Сонгогчдын сонголт ийм хямд. Хямд байх нөхцөлийг ч дээр сууж байгаа эрхмүүд нь байнгын бүрдүүлж байдаг. Ард түмэн нь Мөнхийн ядуу, мөнхийн улных” байх нь төр түшилцэж буй гишүүдэд ашигтай. Учир нь өнөөдрийн хоолгүй, идэх талхгүй иргэд нэг орой ч болов гэдэс цатгалан хонохын тулд энэ сонголтыг хийж буй. Энэ үнэгүйдсэн сонголт, буруу хэв маягын үр дүнг өнөөдөр бидний үр хүүхэд амсаж байна.

Төрд гологдох улстөрчийн энэ удаагийн дугаараар Монгол улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгыг онцоллоо.

Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.