| | USD/MNT 0₮
Театрын эх орон Франц улсын Парис хотноо алдарт Сара Бернарын театрт 1961 онд дэлхийн олон орны зочид төлөөлөгчид, театрын зүтгэлтнүүд цуглаж урлагийн хамтлагууд өөр өөрсдийн жүжгээ тоглож өвөрмөц сайхан баяр болсон түүхтэй. Наадамд оролцогсод 'Эв нэгдэл харилцан ойлголцол энх тайван" уриан доор нэгдэж тэндээс жил бүр театрын баярыг хүн төрөлхтөний баяр болгохоор шийдвэрлэснээр Дэлхийн театрын өдрийг тэмдэглэдэг болсон түүхтэй. Монгол улсад 1990-ээд оноос энэ баярыг тэмдэглэдэг болж тухайн жилдээ туурвисан шилдэг бүтээлүүдээ үзэгч түмэндээ толилуулж үзэсгэлэн, уралдаан наадам зохион байгуулж уран бүтээлчид тайлангаа тавьдаг хүн бүрийн хүсэн хүлээдэг өвөрмөц гэгээлэг баяр болсон билээ.
Энэ өдөр бол дэлхийн өнцөг булан бүрт буй театрын урлагийн уран бүтээлчид хийгээд театрын урлагийн үнэнч үзэгч хэн бүхний баярын өдөр юм. Эрхэм хүндэт уран бүтээлчид, нийт ажилтан хамт олон,театрын урлагийг эрхэмлэн дээдлэгч оюунлаг үзэгч та бүхэндээ дэлхийн “Театрын өдөр"-ийн мэнд хүргэе!