| | USD/MNT 0₮

BBC: Сү.Батболд уул уурхайн гэрээ байгуулсны дараа АНУ-д 70 давхар шилэн үл хөдлөх хөрөнгө худалдан авсан

Монгол Улсын Ерөнхий сайд асан Сү.Батболдыг авлигын мөнгөөр Нью-Йорк хотод тансаг зэрэглэлийн хоёр орон сууц худалдаж авсан хэмээн АНУ-ын албаныхнаас мэдэгдлээ. Тодруулбал, 2009-2012 онд Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Батболдыг гэр бүлийнх нь удирддаг компаниараа дамжуулан уул уурхайн томоохон гэрээ байгуулсныхаа дараа байр худалдаж авсан гэж үзэж байна гэжээ. Одоогоор прокурорууд Манхэттений төвд байрлах 14 сая долларын үнэтэй үл хөдлөх хөрөнгийг хурааж авахаар ажиллаж байна. Харин Сү.Батболд буруутгагдаж буй хэргээ үгүйсгэсэн байна. Түүний худалдаж авсан гэх хоёр орон сууц нь "The Carlton House"-т, нөгөө нь "The Park Imperial"-д байрлалтай 70 давхар шилэн тэнгэр баганадсан байшин гэжээ.

 

Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.