| | USD/MNT 0₮

ЗАЛРУУЛГА: Охиныг 21 "хоносон" хэмээн мэдээлсэндээ уучлал хүсэж байна

2024 оны 2 дугаар сарын 26-ны өдөр Асу.мн мэдээллийн сайт 24 цагийн цэцэрлэгт суралцаж буй хүүхдүүдийн эрх зөрчигддөг талаар мэдээлэл бэлтгэн хүргэсэн. Энэхүү мэдээлэл нь нийгэмд эцэг эхчүүд үүрэг хариуцлагаасаа зугтаж, мөн түүнчлэн үр хүүхдээ хайхрахгүй байгаа нь хүүхдийн эрхийг ноцтой зөрчиж байгаагийн нэг илрэл болохыг сэрэмжлүүлсэн сурвалжилга юм.

Харин тус сурвалжилгад дурьдагдсан охиноос эрх нь зөрчигдөж буй олон хүүхдүүдийг төлөөлж яриа авсан боловч олон нийтийн дунд буруу ойлголт төрүүлсэн учир охины аав ээжээс уучлалт хүсэж залруулга гаргаж байна.  Ярилцлага өгсөн охин нь тухайн цэцэрлэгт 21 хоноогүй цэцэрлэгийн үйл ажиллагааны дагуу 1-5 дахь өдөр хүртэл суралцдаг болохыг энэхүү мэдээллээр залруулж байна.

Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.