| | USD/MNT 0₮

“Монгол бугат тал нутгийн хүнс” компанийн бэлтгэсэн бөөрөнхий мах нь үхсэн малын мах болохыг тогтоожээ

Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо Эмээлт дэх “Монгол бугат тал нутгийн хүнс” ХХК-ийн үйлдвэрт их хэмжээний махыг бохир орчинд бэлтгэн савлаж байна гэх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр цацагдаад байсан.

Тус мэдээллийн дагуу шалгалт хийхэд зудын улмаас хорогдсон малын мах болох нь тогтоогджээ. Тухайн “монгол бугат тал нутгийн хүнс” компани нь БНХАУ-ын иргэний хөрөнгө оруулалттай бөгөөд үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоож битүүмжлээд байгаа юм. Энэ мэт гарал үүсэл нь тодорхой биш 60 гаруй тонн махыг Мал эмнэлгийн ерөнхий газраас хяналт, шалгалт хийж устгалд оруулжээ.

 

 

 

Нийгэм

Сэтгэгдэл (4)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.