| | USD/MNT 0₮

АНУ-аас нийлүүлсэн хоёр шинэ зүтгүүрийн турших, ашиглалтанд орох ажлууд хийгдэж байна

Тавантолгой Гашуунсухайт чиглэлийн төмөр замын цогцолбор төсөл”-ийн хүрээнд АНУ-ын “Progress Rail A Caterpillar” компаниас нийлүүлэх 16 зүтгүүрийн эхний ээлжийн 2 зүтгүүр энэ сарын 7-нд Монгол Улсад ирсэн байна.

Тус зүтгүүрийн туршилтын анхны аялал Тавантолгой-Гашуунсухайт төмөр замын чиглэлд SD70ACe/LW-4102 зүтгүүртэй 1052-р галт тэрэг 4963 тонн 228 гол 57 вагонтойгоор хөдөллөө.

Аяллыг Тавантолгой зүтгүүрийн депогийн машинч А.Уранбаатар, туслах машинч Б.Бат-Эрдэнэ нар 2024.03.25-ны өдрийн 15 цаг 06 минутад амжилттай эхлүүллээ. Зааварлагч машинч Э.Батжаргал шалган зааварчлах аялал хийн дагалдан явж байна.

”Тавантолгой Гашуунсухайт чиглэлийн төмөр замын цогцолбор төсөл”-ийн хүрээнд АНУ-ын “Progress Rail A Caterpillar” компаниас нийлүүлэх 16 зүтгүүрийн эхний ээлжийн 2 зүтгүүрийг турших, ашиглалтад оруулах бэлтгэл ажлууд хийгдэж, зүтгүүрийн бригадууд болон засварын инженер, техникийн ажилчдад сургалтад хамрагдаж дууссан

 

 

Эдийн засаг

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.