| | USD/MNT 0₮

МҮОНРТ-ийн ерөнхий захирлаар Г.Гэрэл сонгогджээ

МҮОНРТ-ийн ерөнхий захирлын албан тушаалд арван хүн нэрээ дэвшүүлсэн. Тэдгээрийн гурав нь гаднаас, бусад нь МҮОНРТ-д ажилладаг болон ажиллаж байсан энэ “тогооны” уран бүтээлчид байв. Шинэ захирал Г.Гэрэл өчигдөр ажлаа хүлээн авчээ.
Тэрбээр "Өглөө" хөтөлбөрийн хөтлөгчөөс эхлэн МҮОНРТ-ийн дэд захирал, Бодлого төлөвлөлт, маркетингийн хэлтсийн даргаар ажиллаж байсан юм. 
МҮОНРТ-ийн ерөнхий захирлын албан тушаалд нэр дэвшигчид мөрийн хөтөлбөрөө танилцуулж, МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн 15 гишүүний санал хураалтын үр дүнд тодруулсан бөгөөд санал хураалтаар Г.Гэрэл хамгийн өндөр санал авч, МҮОНРТ-ийн ерөнхий захирлаар сонгогджээ.

МҮОНРТ-ийн ерөнхий захирлын сонгон шалгаруулалтад:

·         Ц.Ганхуяг

·         С.Адъяасүрэн

·         Р.Гандиймаа

·         Г.Чоглоонамжил

·         С.Баярмөнх

·         Г.Гэрэл

·         Э.Бат-Эрдэнэ

·         Т.Батзориг

·         Д.Наранцэцэг

·         О.Гомбожав нар нэрээ дэвшүүлэн өрсөлдсөн билээ.

 

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.