| | USD/MNT 0₮
Цахим сүлжээнд “Метроны зөвлөх үйлчилгээгээр дэлхийн шилдэг компаниуд мултарч, Монгол компани тендерт шалгарчээ” гэх мэдээлэл гарсан. Тэгвэл энэ мэдээлэл үнэн эсэх талаар Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас бид тодруулахад “Энэ бол худал мэдээлэл юм. Шийдвэр нь гараагүй байгаа. Одоо хоёрдугаар шатны тендерийн материал боловсруулагдаж байна. Үүнээс сонгон шалгаруулалтын үр дүн гарна. Мөн хугацаа нь тодорхойгүй байна” гэсэн юм.
Нийслэл Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл буюу метро барих төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх олон улсын нээлттэй тендерийн сонгон шалгаруулалтыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд зааснаар хоёр үе шаттай зохион байгуулж байгаа аж.