| | USD/MNT 0₮

Д.САРАНГЭРЭЛ:ХАЛДВАР ИЛЭРСЭН ФРАНЦ УЛСЫН ИРГЭНТЭЙ УУЛЗСАН ХҮМҮҮСИЙГ ХӨСҮТ-Д ТУСГААРЛАЖ ШИНЖИЛГЭЭ АВЧ ЭХЭЛСЭН

Энэ сарын 2-ны өдөр Москва-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн Франц улсын иргэнээс эхний шатны шинжилгээгээр коронавирусийн шинж тэмдэг илэрсэн тухай Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл мэдээллээ. 

Тухайн иргэн Монголд ирснийхээ дараа эхлээд Улаанбаатарт 40 гаруй хүнтэй, хөдөө яваад 80-аад хүнтэй уулзжээ. Гуравдугаар сарын 2-нд ирээд 7-нд халуурах шинж тэмдэг илэрч тусгаарлагдсан байна. 

Харин уулзсан хүмүүст нь ямар арга хэмжээ авсан талаар тэрбээр "Тухайн гадаадын иргэнд та халдвартай улсаас ирсэн учраас өөрийгөө 14 хоног тусгаарлаарай гэж хэлээд байхад гадуур явж олон хүнтэй уулзсан нь харамсалтай. Шөнийн 02.00 цагаас эхлэн бид хууль хүчний байгууллагуудтай хамтраад нэгдүгээр хавьтлын иргэдийг ХӨСҮТ-д тусгаарлаж шинжилгээ аваад эхэлсэн" гэв.

Харин тус иргэний Монголд ирээд хаагуур хаагуур явсан маршрутыг танилцуулж байна. Баянгол зочид буудалд буусан бөгөөд Ариг, KFC зэрэг хоолны газруудаар үйлчлүүлжээ. Тиймээс Франц улсын иргэнтэй уулзсан хүмүүсийг ч өөрсдийнхөө ухамсараар эмнэлэгт хандаж, шинжилгээ өгөхийг ЭМЯ болон холбогдох газруудаас уриалж байна. 

 

Энэ сарын 2-ны өдөр Москва-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн Франц улсын иргэнээс эхний шатны шинжилгээгээр коронавирусийн шинж тэмдэг илэрсэн тухай Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл мэдээллээ.
Нийгэм

Сэтгэгдэл (20)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.