| | USD/MNT 0₮

Бүх Хятадын хязгааргүй сэтгэгчийг Монгол тамирчин яллаа

Хятадын хамгийн олон үзэгчтэй “Super Brain” шоу нэвтрүүлэгт Монголын Оюун Ухааны Академийн ахлах багш, ОУ-ын Их Мастер Ө.Сэнгэсамдан /2024.03.25/-ний өдөр оролцсон юм.

Түүний өрсөлдөгч тус шоунд 11 удаа оролцон ялалт байгуулсан, түүнчлэн бүх Хятадын 3 удаагийн улсын аварга Zhang Xinrong, 2023 оны Дэлхийн Аварга Huang Jin Yao нарыг ялсан Guo Feirong юм. Тэгвэл ОУ-ын Их Мастер Ө.Сэнгэсамдан  нь Guo Feirong-ийг ялалт байгууллаа.

Ө.Сэнгэсамдан ялсныхаа дараа “Миний гол зорилго бол өөрийгөө ялах, удирдах, төвлөрөх байлаа” гэсэн бол түүний өрсөлдөгч Гуо Фейрон “Монголын тамирчин үнэхээр мундаг байлаа. Түүнийг сайн гэдгийг мэдэж байсан. Би удаан байсан ч алдахгүй л хичээлээ” хэмээжээ.

 

Соёл урлаг, Спорт

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.