| | USD/MNT 0₮

Ханын материалд баригдаж буй “Хүүхэд залуучуудын театр”-ын барилгын ажил дуусах дөхжээ

Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, ханын материалд баригдаж буй “Хүүхэд залуучуудын  театр”-ын барилгын ажил бүрэн дуусаж, тун удахгүй ашиглалтад орох гэж байна.

“Хүүхэд залуучуудын  театр” анх 1967 онд байгуулагдаж, үндэсний болон дэлхийн драмын шилдэг бүтээлүүдийг тайзнаа амилуулж байсан ч 1991 онд хувьчлагдан үгүй болсон.

Тэгвэл өдгөө тус театр Сонгинохайрхан дүүрэгт үйл ажиллагаагаа сэргээн, хөшгөө нээх гэж байна. Театр ашиглалтад орсноор иргэд хүүхэд залуучуудад соёлын үйлчилгээ ойртож тав тухтай, орчин үеийн хүүхэд залуучуудын театрын чиг хандлагатай байгууламжид соёлын үйлчилгээ авах боломж бүрдэнэ.

Соёл урлаг, Спорт

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.