| | USD/MNT 0₮

МҮОНРТ-ийн Гүйцэтгэх захиралд 10 хүн нэрээ дэвшүүлжээ

Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизийн Гүйцэтгэх захирлыг өнөөдөр сонгон шалгаруулах аж. МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл гуравдугаар сарын 22 буюу ирэх баасан гарагт хуралдаж, захирлын сонгон шалгаруулалтыг хэрхэн явуулах, нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг Үндэсний зөвлөлд болон хамт олонд нь танилцуулах, нэр дэвшигчдийн нээлттэй сонсгол явуулах ажлыг хэрхэн зохион байгуулах зэргээр захирлын сонгон шалгаруулалтыг хэл амгүй явуулах талаар дэгийг хэлэлцэх аж. Эцсийн шийдвэр буюу Ерөнхий захирлыг Үндэсний зөвлөл хуралдан, томилох юм байна.

МҮОНРТ-ийн Гүйцэтгэх захиралд:

Ц.Ганхуяг

С.Адъяасүрэн

Р.Гандиймаа

Г.Чоглоонамжил

С.Баярмөнх

Г.Гэрэл

Э.Бат-Эрдэнэ

Т.Батзориг

Д.Наранцэцэг

О.Гомбожав гэсэн 10 хүн нэр дэвшжээ.

Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.