| | USD/MNT 0₮

Д.Оюун: Урьдчилсан дүгнэлтээр угаартаж амиа алдсан иргэд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан нь тогтоогдсон

Өнгөрсөн амралтын өдөр буюу энэ сарын 23-нд Сонгинохайрхан дүүргийн 6-р хороонд арван иргэн угаартаж амиа алдсан харамсалтай хэрэг гараад буй. Энэ хэргийн талаар Цагдаагийн Ерөнхий газрын Урьдчилсан сэргийлэх газрын чиглэлийн ахлах мэргэжилтэн Д.Оюунаас тодруллаа.

Тэрбээр хэлэхдээ: Цагдаагийн байгууллагад 2024 оны гуравдугаар сарын 23-ны шөнийн 03 цагт дуудлага мэдээлэл ирсэн. Шалгалтын явцад 29-55 насны 10 хүн угаартсан харамсалтай хэрэг бүртгэгдэж шалгалтын ажил үргэлжилж байна. Урьдчилсан байдлаар тухайн галлагааны үеийн яндангийн хавхлагыг бүрэн хаасан, утаа мэдрэгчгүй нөхцөл байдал тогтоогдсон. Мөн найз нөхдийн холбоотой 10 иргэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэсэн уррьдчилсан байдлаар тогтоогдоод байна.

Иргэд галлагаатай тохиолдолд яндангийн хаалтыг бүрэн хаахгүй, зуухны хаалтыг хаахгүй байх, угаар мэдрэгчийг зайлшгүй байршуулах мөн түүнчлэн галлагаатай байгаа үедээ галын аюулгүй байдал болон угаарын аюулгүй байдлыг сэргийлэх зорилгоор хяналттай байхыг цагдаагийн ерөнхий газраас сэрэмжлүүлж байна” гэлээ.

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.