| | USD/MNT 0₮

Сүхбаатар аймагт шар усны үерт автсан гурван өрхийн гэрийг нүүлгэн шилжүүлжээ

Сүхбаатар аймаг, Халзан сум. Сахиулын шанд багийн “Мааньт дөрвөлж” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 30 км, сумын төвөөс хойд зүгт 50 км/-т 3 айл шар усны үерт автсан тухай дуудлага мэдээлэл 03.24-ний 09:45 цагт ОБЕГ-т иржээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 30 км замыг туулан 12:30 цагт очиход малчин Б, А, Э нарын 3 айл өрхийн гэр усанд автсан байсныг 16 цаг 30 минут ажиллаж, аюулгүй газарт нүүлгэн шилжүүлсэн байна.

 

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.