| | USD/MNT 0₮

ТОЙМ: ХАВРЫН ЧУУЛГАН ЭХЭЛЖ, ШАР УСНЫ ҮЕР БУУЖ ЭХЭЛСЭН 7 ХОНОГ

Шавар шалбааг шар усны үер эхэлсэн уртын харайлтын шинэхэн 7 хоног эхэллээ. Хавар боллоо, хаврын чуулган эхэллээ хамтдаа хүсээгүй олон шийдвэрүүдийг сонсох тэвчээд чимээгүй зөвшөөрөх цаг ирлээ.

Хүссэн болгон биднийг захирч чадахгүй, хэн ихийг төлнө тэр биднийг захирна

30 жилийн доройтол 30 гэр бүлийн эрээ цээргүй баяжилт, 8 жилийн хавчилгалт төрийн эрхийг барьсан шинэчлэл хийх сонгууль хаяанд ирлээ. Улс орноо хөгжүүлнэ, эх орноо хамгаална, элгэн саднаа эрүүл саруул амьдруулна гэсэн үлгэр энэ хүрээд өндөрлөж, эрх ямбтангуудын эгэл ард шиг аашлах, хийж бүтээгээгүйгээ үнэлүүлэх цаг ирлээ. Хүссэн  болгон бидний дээр гарч чадахгүй, учир нь мөнгөтэй мэдэлтэй, ардаа намдаа хэдийг, хэн ихийг төлсөн нь тэд биднийг захирна. Хов болох вий хоосон толгойтнууд гарах вий. 5 тэрбум гэж хэр их мөнгө вэ? Энгийн хүн л лав үнэнч шударгаар ажиллаад олно гэдэг хий хоосон мөрөөдөл байх. Энэ оны 03 дугаар сарын 23-нд МАН-ын бага хурал болсон. Хэн нэр дэвших үү? Хэн нь хэдэн төгрөг өгч чадах вэ гэдгээрээ нам дотороо өрсөлдөнө. Ашиг харахгүйгээр, амьдрал ярихгүйгээр амлаж зөвхөн тэд л чадна. Мөнгөн дээр нь бүгдийг тонгорно хэнийг ч хуурамч үгээр сэнхрүүлнэ хүний сайхан сэтгэл дээр тоглоно.

 Байгаагаараа бай болж байгаа бүхнийг үнэнгээр нь хэл МАН-ын генсек Д.Амарбаясгалан

Баялагын эзэд Эрдэнэс таван толгойн ноогдол ашгийг дараа 7 хоногт тараана гэж мэдээллэж байсан. Ард иргэд дотроо битүүхэн хүлээлттэй Эрдэнэс таван толгой ХК-аас асуухад ЗГ-аас манай байгууллагатай ямар нэгэн шийдэлд хүрээгүй дараа 7 хоногт ноогдол ашиг өгөх боломжгүй гэж хариу гэх хариуг өгсөн байна. Гурилны үнэ Монголд 3100 төгрөгийн үнэтэй харин Д.Амарбаясгалан гуайн хэлснээр 1600 төгрөгт барих боломжтой гэх хийсвэр хоосон хүлээлтүүд болж байгаа бүхнийг үнэнгээр хэлж чадахгүй засаг, төр. Төрийн түшээд төрийн энгэр дээрээс 650 грамм боорцог 8800 хүрлээ гэх худал дүр эсгэсэн Д.Амарбаясгалан. Өндөр цалинтай өө биш ээ бүр тоолж, хэлж баримгүй эд хөрөнгөтэй хүмүүс гурил, боовны үнэ яриад сууж байгаа нь сонгууль дөхсөнтэй холбоотой биз ээ. Гурилны үнийг сонгууль хүртэл бариад сонгуулийн дараа ард иргэд ээ үнийн дарамтанд оруулах гэж байгаа Д.Амарбаясгалангийн далд санааг ард түмэн ойлгох чадвартай гэдгийг мэдэхгүй байх шиг байна.

                       ОЛИГАРХУУД ОЛНООРОО ГАЗАРТ БУУЖ БАЙНА

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар бид нар олигарх биш бид ч бас ар гэр үр хүүхэддээ цалин буусан мессеж ирэхэд баярладаг. Аа яаяа яг л олигарх хүний үг  биз. Зуд боллоо хүний зовлонгоор зугаа хийгсэд олноороо. Энэ зургийг та хараад юу бодогдож байна. Хардаа харц нь бүр гунигтай хамтдаа зовж байгаа юм шиг дүр бүтээж байгааг нь харчих.

ӨМНӨХ АМЛАЛТАА МАРТСАН САЙД: Л.ЭНХ- АМГАЛАН ҮРГЭЛЖЛҮҮЛЭН АМАЛСААР Л БАЙНА

Энэ 7 хоногийн нэгэн сенсацийг та бүхэнд хэлэх гэж байна. БШУ-ны сайд Л.Энх-Амгалан англи хэлний хичээлийг ирэх 9 сараас эхлэн 3 дугаар ангиас нь заана үүний тулд багш нарыг энэ зун Филлипинд сургана. Дахиад л амлалт айдаа бас л багш нараараа тоглож байх юм. Яагаав өмнө нь хичээлийн жил эхлэж байхад цэцэрлэгийн багш болох багш нарыг үнэгүй сургана гэсэн амлалт хаачив аа. Амлаад л байдаг амаараа яриад л байдаг ажил болж байгаа юм нэг ч алга. Дээрээс нь нэмээд ирэх хичээлийн жилээс эхлээд сургуулийн өмнөх болон Ерөнхий боловсролийн хичээлийн хөтөлбөрт өөрчлөлт оруулж, 3-6 хичээлээр цөөлөх болно гэсэн юм. За өөрөөр хэлвэл тодорхой ангиудад зарим хичээлийг хасах байдлаар хийх ба яг хэддүгээр ангийн ямар хичээлийг хасах талаар эцэслэн батлаагүй гэдэг мэдээлэлтэй. Энэ нь ч ер нь бодоход зөв юм шиг бага ангийн бяцхан сурагчид өөртөө ахадсан цүнхийг үүрэн чадан ядан алхаж яваа харагддаг.

                         ХАР УСНЫ БАЛАГ ХАР ДАРСАН АМЬДРАЛ

Энэ олон баярыг яааядаа баяр болгоноор архидан согтуурч хоорондоо зодолдодгоо болж, бага насны хүүхдүүдэд хүсээгүй өвчин зовлон, шаналал, сэтгэлийн дарамт өгдөг өө хэзээ болих вэ. Баяр тэмдэглэж байна гээд архидан согтуурч, мансуурч байх хооронд ой 4 сартай хүүхэд Монгол гэрийн гадаа амьгүй зүрх нь зогссон байдалтай нас барсан байнаа гэх дуудлага. Хүүхдээ гарсанг мэдэхгүй хар усанд толгойгоо мэдүүлсэн мунхаг хүмүүсийн үйлдлийг алтан гартай эмч, сувилагч 2 цаг гаруй ажиллаж байж хүүгийн амийг аварч чаджээ.

ХУРАЛААС ХОЦОРЧ УУЧЛАЛ ГУЙДАГ САЙД Х.БУЛГАНТУЯА ХОХИРСОН ИРГЭДЭЭСЭЭ ХЭЗЭЭ УУЧЛАЛ ГУЙХ ВЭ?

Эрүүл мэндийн үйлчилгээ авч чадахгүй, төлсөн нийгмийн даатгалын шимтгэлээ шивүүлж чадахгүй байсан иргэдийг хохироогоод байсан Нийгмийн даатгалын веб сайт мөлхсөөр, алхсаар, сунжирсаар арай чүй гэж ашиглалтад оржээ. Шүгэл үлээгч нийгмийг сэрээсэн гэх МУ-ын УИХ-ын гишүүн ХНХ-ын сайд Х.Булгантуяа нь хурлаас хоцроод ирхэд нь Ерөнхийлөгч загнахад босоод уйчлалт гуйдаг юм байна лээ тэгвэл яагаад 3-ын 3 сар 1 улирал ажиллагаагүй Нийгмийн даатгалын сантай холбогдуулан хохирсон олон ард иргэдээсээ яагаад уучлалт гуйхгүй байна. Эсвэл хөшигний ард үлдэж хэн нэгэн албан тушаалтан луу хэргийг чихэн хөшгийг хааж байгаа юм биш биз. Шүгэл үлээдэг шигээ сенсаацалдаг шигээ 3 сар ажиллаагүй МУ-ын НДСангийн өмнөөс ХНХ-сайд Х.Булгантуяа та уучлалт гуйхгүй юм уу. Аль болгон ард иргэд хохироод эрхтэн ямбтангууд чимээгүй үлдэх шинжтэй байна.

                        АЗ ЖАРГАЛЫН ИНДЕКС НЬ БУУРСАН ХОТЫН ИРГЭД

Аз жаргалтай УБ иргэд сайн байна уу. Манай улс аз жаргалын индексээрээ Азид 10 байр ухарч 77 эрэмблэгджээ. Ингээд Азын хамгийн аз жаргалтай 10 улсын тоонд багтлаа. Ердөө  хэдхэн жилийн өмнө аз жаргалтай хотыг бий болгоно гэсэн. Сануулахад, одоогоос дөрвөн жилийн өмнө НИТХ-ын хуралдаанаар “Аз жаргалтай хот” хөтөлбөрийг баталж байлаа. Улаанбаатар хот иргэнээ дээдэлсэн, өндөр технологид суурилсан үйлдвэрлэл, бие даасан эдийн засагтай, бизнест ээлтэй, ногоон хөгжлийн үзэл баримтлал бүхий олон улсад өрсөлдөх чадвартай, Монгол үндэсний хэв маяг, өвөрмөц дүр төрхтэй, Зүүн хойд Азийн санхүү, бизнес, аялал жуулчлалын төв хот болно гэсэн эрхэм зорилгыг тавьж байсан түүхтэй.ухарсаар уруудсаар л…

ДАМПУУРСАН, ДАПААЛСАН, ДАМЛАСАН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАР

Энэ сэдэв иргэн бүрт хамаатай эргэцүүлж бодох чухал салбар. ЖИШЭЭ: ярина бодит кэйс ярина. Айл болгонд өвчтэй хүн байгаа нь үнэн үү?  үнэн. Орчин цагийн гахайн үлгэрийг эхнээс нь ярьж өгье. Нэгэн иргэн өвдлөө эмнэлэгийн тусламж авахын тулд эхлээд цаг авна цаг 2 сарын дараа өвчин намдаах эм ууж өөрийгөө хууран өдөр хоногийг өнгөрүүлээд хүндэрч үхчихгүй бол үзүүлнэ.Үзүүлээд бүх юм болно гэж бодож байна уу? Үгүй ээ  энэ бол жинхэнэ оньсон тоглоом шинжилгээ өгнө тэгээд рентген зураг mri зураг гэхдээ энэ бүхэн дээр дахиад л цаг авна. Хамгийн ойрхон оочер нь 14 хоногоос эхэлнэ. Энэ үеэ давсан нь эмчилгээ бичүүлнэ эм бичүүлнэ. Хүнд өвчтэй гэж оншлогдож чадвал эмнэлэгт хэвтэх оочерт бүртгүүлэн дахиад сар гаруй хүлээх нь энүүхэнд. Яагаад заавал Монголд эмчлүүлэх гээд байгаа юм бэ гэж үү? Яагаад гэдгийг хэлье би эрүүл мэнд даатгал гээд эрүүл мэндээ датгуулна гээд сар болгон мөнгө төлдөг. Хүнд өвчтэй болон санхүүгийн боломжгүй хүмүүс хэзээ ч гадаад оронд эмчлүүлч чадахгүй. Онгоцонд сууж хол газар явах эрүүл мэнд дийлэхгүй хүмүүс нь их. Эмийн бизнес гэж хүний зовлонгоор жишэмч үгүй баяжигч нар их. Эмийн сан болгонд эмийн үнэ өөр өөр.

Нийгмийн даатгалын хөнгөлөлтөөр авч байгаа иргэдийн эмнүүд хүртэл харилцан адилгүй үнэ ханштай. Иргэд хөнгөлөлтэй үнээр эмээ олж авахын тулд сар болгон өрхийн эмнэлэгийн үүдийг сахиж эмнийхээ кодыг бичүүлж аваад л дахиад л илүү хямд газрыг хайна. Зарим нэг үнэгүй олгогдох эмийн жагсаалтанд эмийг хямдхан өөр эмийг орлуулан бичүүлж авах эмгэнэл. Энэ үлгэрээрээ би эмч болон эмнэлэгийн ажилчид буруу гэж ярьсангүй ачаалалаа дийлэхээ больсон энэ салбар тогтолцоо шийдэлгүй тоног төхөөрөмжгүй өвчтөн өвдсөн иргэд сэтгэлд нийцэх эрүүл мэндийн тогтолцоо байхгүй хор уршиг юм. Эрүүл мэнд салбарт хийсэн хөрөнгө оруулалт иргэдийн өдөр тутмын амьдралд шууд нөлөөлдөг тул аливаа улсын хүний хөгжлийн индексийн чухал үзүүлэлт болдог. Гэвч манай улсын эрүүл мэндийн салбартаа оруулж буй хөрөнгө оруулалт хангалтгүй хэвээр байж олон олон хүний үнэт амь үрэгдсээр байна.

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.