| | USD/MNT 0₮

АТМ буюу банкны бэлэн мөнгө авах автомат машин эвдсэн этгээдийг эрэн сурвалжилж байна

Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт 2024.03.23-ны 02:43 цагийн үед "АТМ буюу банкны бэлэн мөнгө авах автомат машин эвдсэн" гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Шаардлагатай хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд 20 гаруй насны, цагаан подволк, хар бараан өнгийн малгайтай цамцтай, 170-175 см өндөр нуруутай эрэгтэй хүнийг эрэн сурвалжлах ажиллагаа явуулж байна. Иймд сэжигтэй этгээдийн талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаар болон 94945419, 88220034 дугаарын утсанд ирүүлж хамтран ажиллахыг хүслээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.