| | USD/MNT 0₮
Уэльсийн гүнж Кэйт Миддлтон хорт хавдартай болж, хими эмчилгээ хийлгэж буйгаа өчигдөр мэдээлжээ. Кэйт Миддлтон өнгөрсөн нэгдүгээр сард хэвлийн хөндийн мэс засалд орж, эмнэлэгт хэвтэж байгаа тухай мэдээ гарсан. Тус хагалгааны дараах шинжилгээгээр түүнээс хорт хавдар илэрсэн бөгөөд урьдчилан сэргийлэх химийн эмчилгээ хийлгэж байгаа аж. Тэрбээр энэ өвчний тухайгаа хэлэхдээ "Ямар ч хэлбэрээр энэ өвчинтэй тулгарсан хүн бүр итгэл, найдвараа бүү алдаарай. Чи ганцаараа биш" гэж хэлжээ. Гэхдээ ямар төрлийн хорт хавдраар өвчилснөө хэлээгүй нууцласан байна. Кенсингтоны ордныхон гүнжийг бүрэн эдгэрнэ гэдэгт итгэлтэй байна хэмээжээ.