| | USD/MNT 0₮

Жүжигчин А.Гэрэлцэцэг ганц бие ээж болсон уу

“Маск” продакшны нүүр царай болсон эмэгтэй жүжигчдийн нэг А.Гэрэлцэцэг яах аргагүй мөн билээ. Хошин урлагийн сайхан бүсгүйчүүдийн нэг гэгдэн олон жил олны нүдний өмнө ил амьдарсан тэрбээр хувийн амьдралдаа анхаарч ихрүүдийн ээж болж нам гүмхэн амьдрах болсон. Тэгвэл жүжигчин бүсгүй маань сүүлийн үед ганц бие амьдралын талаар ихэд бичиж, эрчүүдийг үзэн яддаг болсон мэт байдал ажиглагддаг болжээ. Уг нь бол жүжигчин бүсгүйн хувьд Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогч Г.Батсайхантай хамтын амьдралаа эхлүүлээд удаж буй. 

Тэрбээр хэдхэн хоногийн өмнө цахим хуудсандаа "Монголд өрх толгойлон амьдарч явдаг эмэгтэйчүүд яагаад байдаг үзэгдэл болсон юм бол? Тэд гүрийдгийг бүгд мэддэг. Тэгсэн хэн ч хариуцлага үүрдэггүй. Хуулиндаа мэдээж байдаг юм боловуу. Нялх балчир үрс яагаад амьдын хагацал үзээд явж байдаг юм бол. Гэр бүл яагаад хүний хүүхдийн амьдралаар нааддаг болсон юм бол. Сайхан гэр бүл байв ч саар нь яагаад бүр ихэнх нь бэ? Хаваршаад байна уу даа. Нэгнээс салаад нөгөөдүүлтээ зүгээр л дэнгийн эрвээхэй шиг эрчүүд үү. Тийм бишүүд нь бүр хайр юмуу даа" гэж бичжээ. Мөн тэрбээр өнгөрсөн жил "Эхнэр хүүхдээ хаячихаад эх орноо хөгжүүлнэ гэнэ үү дээ чааваас даа" гэж нөхөртөө хаягласан пост бичээд устгасан байсан. 

Харин хүмүүс түүнийг "Энэ маань нэг тийм траматай болчихсон юм шиг байгаа юм. Хийж байгаа кино нь өгч байгаа ярилцлага нь бичиж байгаа пост нь дандаа салсан нөхрөө үзэн ядсан өрх толгойлсон гэдгээ нийгэмр рүү чихнэ. Ханиа зөв сонго" гэж бичжээ. 

Keine Fotobeschreibung verfügbar.

Соёл урлаг, Спорт

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.