| | USD/MNT 0₮
МY CAREER булангийнхаа энэ удаагийн зочноор сурагч С.Мөнх-Оргилыг урьж оролцууллаа. Тэрбээр "Намайг Содбаярын Мөнх-Оргил гэдэг. Нийслэлийн 93 дугаар сургуулийн 9Г ангид суралцдаг. Сая усан сэлэлтийн өвлийн аварга шалгаруулах тэмцээнээс хос мөнгөн медаль хүртсэн. Саяын тэмцээнд дэлхийн 40 гаруй улсын 1500 гаруй тамирчин оролцсон. Тэмцээн болсон хот маань манай Монголыг бодвол харьцангуй дулаахан байсан. Усны хэм нь харин далайгаасаа болохоор хүйтэн байсан. Тэмцээний үеэр ус нь зайрмагтаж хөлдсөн байсан. Европчууд бие томтой юм билээ. Нэгдүгээр байранд орсон хүүхэд их том өндөр хүүхэд байсан. Усандаа сэлээд ирэхээр нэг их ялгаа мэдэгдэхгүй ч зуны усан сэлэлт, өвлийн усан сэлэлт гэдгээрээ ихээхэн ялгаатай шүү. Жишээлбэл зуны усан сэлэлт нь тавцан дээрээс үсрээд 15 метр шумбалт хийдэг бол өвлийн усан сэлэлт нь доороос гардаг. Мэлхий төрөл бол толгой дээшээ гарч сэлэх ёстой. Усан доогуур орох юм бол хасдаг чанга дүрэмтэй.
Миний хувьд Монголд хоёр тэмцээнд оролцож байсан. Нэг нь дүүргийн аварга, нөгөөх нь улсын аварга байлаа. Улсын аваргад насанд хүргэгчдийн хоёрдугаар зэрэг биелүүлж, дүүргийн аваргад хос медаль хүртэж байсан. Аавыгаа дагаж, сонирхлоороо Тэрхийн цагаан нуур, Өгий нуурт сэлж үзэж байсан. Хамгийн анх усан сэлэлтийг сонирхоод нэг жил болсон. Тамирчнаар Даваадорж багш дээр бэлтгэгдээд таван сар болсон. Манай багш их хөгжилтэй, бэлтгэл дээр багш гэдэг талаасаа үр дүнтэй заадаг. Бусад цагаар бол их анхаарч тусалдаг. Бие бялдрын тал дээр ч маш сайн анхаарч хоололт хүртэл зааж анхаардаг.
Манай гэрийнхэн намайг маш сайн дэмждэг. Усанд сэлэлтэд хамгийн анх явуулна гэж шийдэж байсан хүн бол манай ээж. Одоо ч маш сайн дэмждэг. Бэлтгэл үр дүнтэй байх, өөрөө маш сайн амралт бэлтгэлээ зохицуулахыг хичээдэг. Бассейнд явахаар сэтгэлзүйгээ маш сайн төвлөрүүлж чадаж байгаа. Тиймээс цаг надад алт үнэтэй. Сэтгэлзүйгээ маш ихээр тайван байлгах хэрэгтэй. Сэтгэлзүйгээс болж живэх вий гэсэн болгоомжлол хүүхдүүдэд байдаг юм билээ. Ус хүний биеийг зөв хөгжүүлдэг учраас би дуртай. Манай ангийнхан намайг их дэмждэг. Тэмцээнд оролцох гээд явахад хожигдсон ч битгий шантраарай гэж байсан. Медаль аваад ирэхэд маш их баярлацгаасан даа. Цаашдын зорилго гэвэл 5 сар бэлтгэлээ хийж байгаад 8 сард болох Дэлхийн цомын аваргын тэмцээнд оролцох зорилготой байгаа. Өвлийн усан сэлэлт Олимпийн төрөлд орж байгаа. Тэгэхээр олимпод ороод медаль авна гэж бодож байгаа. Үеийнхэндээ хандаж хэлэхэд зөвхөн усан спортоор яваарай гэж хэлэх биш ямар ч спортоор хичээллэсэн үр дүн гардаг. Тууштай байгаарай ямар нэгэн амжилт гардаг юм шүү" гэлээ.