Наурзын баярынхаа өдрөөр Улсын заан Б.Серик түрүүлэв
Өчигдөр болсон Төв аймгийн Батсүмбэр сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, тус сумаас төрөн гарсан Монгол Улсын начин Бат-Очирын Пүрэвдоржийн нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаанд Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Өлгийн хүчтэн” дэвжээний бөх, улсын заан Бердимуратын Серик түрүүлж, Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Сокол” ХХК, “Хатант интернэшнл” ХХК, “Тэнүүн -Өлзий” ХХК, “Бөхбилэгт” дэвжээний бөх, улсын үнэн зоригт харцага Батсүхийн Зоригтбаатар үзүүрлэв.
Дөрөвт Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, “Хүч” спорт хороо, “Мөнхийн үсэг” групп, “Нэгдэл” клуб, “Их богд” дэвжээний бөх, улсын үнэн зоригт харцага Н.Золбоо, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, ЗХ-ний 014-р анги , ULE ХХК, Бор -Өндөрийн уулын баяжуулах үйлдвэр, "Хан-Хэнтийн аварга" дэвжээний бөх, аймгийн арслан Д.Алтанцоож нар шалгарлаа.
Энэ барилдааны түрүү бөх таван сая, үзүүр бөх гурван сая, дөрөвт шалгарсан бөхчүүд тус 1,5 сая төгрөгийн бай шагнал гардсан юм. Ийнхүү ёс зүйгүй үйлдлээс болж барилдах эрхээ хасуулаад байсан сийрэгхэн барилдаантай Б.Серикийн барилдах эрхийг МҮБХ-ноос сэргээж өгсөн юм. Харин барилдах эрхээ сэргээлгэсэн заан бэлтгэл сайтай байгаагаа харуулж анхны түрүүгээ авчээ.