| | USD/MNT 0₮

Салхитын мөнгөний ордын хэрэгт холбогдсон шүүгчдийг энэ сарын 19-нд ШҮҮНЭ

“Салхитын мөнгөний орд”-ын гэх тодотголтой, уг ордын тусгай зөвшөөрлийн маргааныг хэлэлцэхдээ хэргийн оролцогчдоос хахууль авсан гэх нэр бүхий шүүгч нарын хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр боллоо. Тус урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагч нарыг шүүх хурлыг товлов.

Тухайлбал, Нийслэлийн прокурорын газраас Ш.Мөнгөншагай нарын нэр бүхий 15 хүнийг хээл хахууль авах, өгөх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүх шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцээд яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааныг 2020 оны гуравдугаар сарын 19-ний өдрийн 09.00 цагаас товлон зарлалаа. 

“Салхитын мөнгөний орд”-ын гэх тодотголтой, уг ордын тусгай зөвшөөрлийн маргааныг хэлэлцэхдээ хэргийн оролцогчдоос хахууль авсан гэх нэр бүхий шүүгч нарын хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр боллоо.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.