| | USD/MNT 0₮

Москва хотод зэвсэгт этгээдүүд халдлага хийж 60 гаруй нас барж, 100 гаруй хүн шархаджээ

Москва хотын Crocus City концертын танхимд зэвсэгт этгээдүүд халдлага үйлдсэний улмаас 60 хүн амь насаа алдаж, 100 гаруй хүн шархаджээ. Өчигдөр буюу баасан гарагийн орой ОХУ-ын нийслэл Москва хотод байрлах Crocus City концертын танхимд зэвсэгт этгээдүүд иргэд рүү автомат буугаар гал нээж, 60 хүн амь насаа алдаж, мөн 100 гаруй хүн хүнд хөнгөн хэлбэрийн шарх биедээ авчээ. Халдлагын үеэр хүчтэй хоёр ч дэлбэрэлт болжээ. Улмаар концертын танхимд их хэмжээний гал гарч, дээврийн зарим хэсэг нурсан байна.
Уг халдлагыг Оросын Мөрдөн Байцаах Товчооноос “терроризмын хэрэг” үүсгэн шалгаж эхэлсэн байна. Халдлагыг 4-5 эрэгтэй хүн үйлдсэн бөгөөд одоогоор хэн болох нь ямар зорилготой гал нээсэн нь тодорхойгүй байгаа бөгөөд шалгалтын ажиллагааг шуурхай эхлүүлсэн байна.
 
 
Дэлхий дахинд

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.