Хөнгөн атлетикийн холбооны удирдлагууд тамирчдаа хохироож байгаа талаар мэдээлэл хийнэ
Хөнгөн атлетикийн холбооны удирдлагууд тамирчдаа хохироож байгаа талаар өнөдөөр 15.00 цагт Спортын төв ордон дээр мэдээлэл хийхээр болжээ. Тодруулбал, ОУХМ, Монгол Улсын 52 удаагийн аварга Ч.Шинэцэцэг Хөнгөн атлетикийн холбооны удирдлага болон дасгалжуулагчийн хууль бус, ёс зүйгүй үйлдлийн талаар мэдээлэл хийнэ.
Олимпийн эрх олгох тэмцээнд сорилд түрүүлсэн тамирчдыг бус сорилд оролцоогүй, норм нормативаа хангаагүй, амжилт үзүүлээгүй тамирчныг явуулж байгааг эсэргүүцэж, багш, тамирчдын хамт мэдээлэл хийхээр болжээ.