| | USD/MNT 0₮
МУГТ Э. Цэндбаатар энэ хавар болох олимпын эрхийн сорил тэмцээнд оролцож, цаашлаад Парисын наадамд эх орноо төлөөлөн оролцох хүсэлтийг Монголын боксын холбоонд гаргасан талаар бид өмнө мэдээлсэн. Харин түүнийг боксын холбоо "Сахилгын зөрчил гаргахгүй байвал амжилт гаргах бүрэн боломжтой. Олимпод орох эрхийг сэргээх тухай Боксын холбооны удирдах зөвлөлийн хурлаар шийднэ" гэсэн юм. Тэгвэл Монголын боксын холбоо, МУГТ Э.Цэндбаатарыг Тайландад болох олимпын эрх олгох сүүлчийн тэмцээнд оролцох эрхийн төлөө шигшээ багийн тамирчдын сорилт тэмцээнд оролцохыг зөвшөөрсөн байна.