| | USD/MNT 0₮

З.БАТТУЛГА:ЭХНЭР ОХИНЫГ НЬ АЖИЛД АВАХГҮЙ ГЭСНИЙ ТӨЛӨӨ МИНИЙ НЭР ТӨРД ХАЛДСААР БАЙНА

Говь Алтай аймгийн Онцгой байдлын газрын дарга З Баттулга 2019-онд Говь -алтай аймгийн гамшгийн сангаас 70 сая төгрөг гаргуулж, онцгой байдлын газрынхаа шуурхай бүлэгт саарал өнгийн ланд 200 машин аваад түүнийгээ гражид хадгалж байгаад дахин  энэ оны эхээр Улаанбаатараас Ланд 200 авч түүнийгээ мөн шуурхай бүлэгтээ хүлээлгэн өгсөн.

Түүний төсвийн мөнгийг үр ашиггүй хувьдаа завшсан хууль бус үйлдлийг нь хуулийн байгууллагаас шалгаж байгаа гэх мэдээллийг иргэн П.Доржпүрэв өгсөн юм.

Тэгвэл энэ мэдээлэл үнэн эсэхийг тус аймгийн Онцгой байдлын газрын дарга З.Баттулгаас тодрууллаа.

Тэрбээр “Наад мэдээлэл чинь худлаа мэдээлэл. Аймгийн сэтгэцийн өвчтэй нэг иргэний хийж байгаа үйлдэл. Жил болгон миний нэр төрд халдаж худлаа мэдээлэл гаргаж тараадаг. Намайг анх энэ аймагт томилогдоод ирэнгүүт эхнэр охин хоёрыг минь ажилд ав гэсэн. Төрийн тусгай албан хаагчийн дүрэм журам гэж бий. Түүнд гэр бүлийн хоёр нь тэнцээгүй учраас надад өстэй болсон юм болов уу. Охин нь бүрэн дунд боловсролтой юм билээ.

Өнгөрсөн жил наад хүний гомдлоор аймгийн хууль хяналтын байгууллага болон АТГ-аас шалгасан, хууль бус үйлдэл тогтоогдоогүй. Улс төрийн зорилготой ингэж дайрч давшилж байгаа юм. Ажлыг минь хүртэл улстөржүүлж харлуулна. Охиныг нь үйлчлэгчээр авъя гэтэл нярав нягтлан хийлгэнэ гэж дайрдаг. Нягтлан хийх хэмжээний боловсролтой хүн биш.

Манайх өнгөрсөн жил Аймгийн Засаг даргын гаргасан шийдвэрээр худалдан авах гэрээний дагуу нэг машин авч Аврах бүлэгтээ хүлээлгэж өгсөн нь үнэн. Үүнийг мөнгө завшаад авчихсан мэт буруу зөрүү ойлголт төрүүлээд байгаа юм. Тус иргэний хувьд сэтгэцийн өвчтэй бөгөөд хэрэг хүлээх чадваргүй. Гэвч түүнийг турхирч янз бүрийн мэдээлэл тарааж байгаа улс төрийн зорилго агуулсан бүлэг хүн байна би харж байгаа” гэв.

Өнгөрсөн жил энэ хүний гомдлоор аймгийн хууль хяналтын байгууллага болон АТГ-аас шалгасан, хууль бус үйлдэл тогтоогдоогүй. Улс төрийн зорилготой ингэж дайрч давшилж байгаа юм. Ажлыг минь хүртэл улстөржүүлж харлуулна. Охиныг нь үйлчлэгчээр авъя гэтэл нярав нягтлан хийлгэнэ гэж дайрдаг. Нягтлан хийх хэмжээний боловсролтой хүн биш.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.