| | USD/MNT 0₮

ТӨРД ГОЛОГДОХ УЛС ТӨРЧ ЦУВРАЛ #3: МОНГОЛЫН ТӨРИЙГ РЕКЕТЛЭГЧ Б.ХУРЦ

Төр түшилцэх эрх мэдлийг ард түмэн өгдөг. УИХ-ын гишүүдийг түмэн олон сонгож, төр улсын жолоог бариулахаар УИХ-д илгээдэг. Гэвч, ард түмний энэ итгэл, энэ сонголт  үнэгүйдэж байгааг бид олонтоо харж гэрч нь ч болсоор байна.

Тиймээс сонголтоо үнэгүйдүүлэхгүй, сонгогчийн боловсролтой,  хурц мэргэн байгаасай гэх үүднээс АСУ.МН сайт Төрд гологдох улс төрч цувралыг хүргэж байна

ТӨРД ГОЛОГДОХ УЛС ТӨРЧ ЦУВРАЛ #3: ТЕГ-ЫН ДАРГА АСАН БАТЫН ХУРЦ

 “Би одоо цааш нь юм ярих уу, хэрэггүй юу, гишүүн ээ?” хэмээн байнгын хорооны хуралдааны үеэр бааварлаж байсан эрхэм бол хошууч генерал БАТЫН Хурц. Монголын төрийг рекетлэгч тэрээр их хурлын гишүүд рүү ёстой л нэр шигээ хурц үгсийг чулуудаж БНСУ-д суух Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдын сэнтийд заларч байв.

Түүнийг “Улс төрчдийн ноцтой баримтаар дүүрэн хар авдар зайдагнадаг” хэмээн хочилдог.

Б.Хурц нь 2000 оноос тагнуулын ерөнхий газартай ажил амьдарлаа холбосон нэгэн юм. Энэ хугацаанд тагнуулын дарга болоод зогсохгүй хошууч генерал болж алтан мөрдөс зүүсэн.  Хууль хүчний байгууллагын үйл ажиллагаанд жин дарах нэр нүүртэй, нөлөөтэй явсан уу гэвэл тийм. Б.Хурц нь үндэсний аюулгүй байдлын зөвлөл ажлын албаны дарга болон АТГ-ын орлогч явсан бол сул гишүүний статуст шилжихэд нь Тагнуулын ерөнхий газрын бодлого зангидах, залуурдах нэгдүгээр хүн болтлоо дэвшсэн түүхтэй. Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэргийн учиг тойрсон улс төр, нийгмийн хардлагын цаана энэ хүний нэр хэлхэгдэж явдаг нь олон нийтийн тархинд хадагдаж үлдсэн.

2020 ОНД АН-ААС НЭР ДЭВШИХЭЭР ДЭНЧИНГИЙН 100 САЯ ТӨГРӨГӨӨ ӨГСӨН БАЙГАА ГЭЖ ОДООГИЙН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ ХЭЛСЭН БАЙДАГ. ТЭГВЭЛ ЭНЭ ЖИЛ ХОШУУЧ, ГЕНЕРАЛ Б.ХУРЦ ДАХИН ДААГАА НЭХЭХЭЭР СОНГУУЛИЙН БЭЛТГЭЛ АЖИЛДАА ОРСОН БОЛОЛТОЙ.

Өндөр дээд албан тушаал хашиж байхдаа төр барьж буй гишүүдийг базаандаа байлгаж, харцаараа хөдөлгөн хүссэн шийдвэрээ гаргуулж дөнгөдөг түүнийг улс төрд орж ирээд хэнийг рекетлэж, хаана хүрэхийг таашгүй.

 Зарим нэр дэвшигчид улс төрийн зорилгоор өшөө авахын тулд парламентад санаархаж байгаа нь айдас төрүүлмээр. Өшөө өвөртөлж буй хүн эх орон, ард түмнийхээ төлөө ямар хуулийн төсөл боловсруулах нь сонин. Угтаа сонгуульд нэр дэвших гишүүдийн нэр цэвэр, түүх ариун төдийгүй өнөөдрийн нийгэмд тулгамдаж байгаа олон асуудлыг шийдвэрлэх, гарц гаргалгааг нь шүүлцэх түшээ хэрэгтэй болохоос, улс төрчдийн хулгай, булхайн арвин түүхтэй хүнээр монголын улс төр дутаагүй.

Улс төрчдийн ноцтой баримтуудыг өвөртлөгч түүнд ч бас ард иргэдээс хулгайлсан булхай луйвар бий. Тодруулбал, Б.Хурцын гэр бүл нь Хөгжлийн банкнаас 22 тэрбум төгрөгийн зээл авч 7.5 тэрбумыг нь зориулалтын бусаар зарцуулсан, мөн 1.7 тэрбумыг юунд зарчуулсан нь тодорхойгүй байгаа шинжээчийн дүгнэлт гарсан байдаг. Мөн түүний том охин Х.Намуун нь 2013 онд Боловсролын зээлийн сангаас 72.000 ам.доллар буюу 200 гаруй сая төгрөгийг авсан хэдий ч одоог хүртэл буцааж төлөөгүй, төлөхгүй гэсэн байр суурьтай. Энэ талаар Өрөг.мн сайтад нийтлэгдсэн мэдээллээр Б.Намуун нь Улсын мөнгөөр Канад улсад 4 жил сурчихаад Тэр бол зээл биш тэтгэлэг хэмээн сэтгүүлчтэй шүүхдэлцэж явсан түүхтэй.

Мэдээллийг дахин баталгаажуулахад Х.Намуун боловсролын сангаас авсан зээлээ төлөөгүй болох нь тогтоогдоод байна.

 

 

Улс төр

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.