| | USD/MNT 0₮

С.ЭРДЭНЭ:БИ ХЭНД, ЯМАР БАЙГУУЛЛАГАД ХОХИРОЛ УЧРУУЛСНЫГ НОТЛОХ БАРИМТТАЙ ГАРГАЖ ИРВЭЛ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭНЭ

АН-ын дарга С.Эрдэнэ өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийг шүүхэд өгнө гэдгээ мэдэгдлээ.

Мэдээллийн эхэнд тэрбээр дэлхий нийтийг цочроогоод буй коронавирүсийн тархалтын үед хэмнэлттэй горимд шилжих ёстой байтал эрх баригч нам яамдын захиргааны албан тушаалтнуудын цалин 279-451 мянган төгрөгөөр нэмэгдүүлсэн явдлыг шүүмжилсэн юм. Уг хуулийн хэрэгжилтээ онцгой дэглэмийн үед зогсоох ёстой гэсэн байр суурьтай байгаа онцолсон юм.

Сүүлийн үед Тавантолгойн орд газрыг харьд худалдах гэж байна гэсэн асуудал нэлээд маргаан дагуулаад байгаа.

Энэ асуудалд С.Эрдэнэ “Тавантолгойн ордын үнэ цэнэ ямар билээ. Гэтэл энэ уурхайг зарж борлуулах гэсэн хэсэг бүлэг явуургүй хүмүүсийг таслан зогсоох ёстой. Аль болох үр ашгийг нь өсгөх боломжтой. Харин зарж борлуулахыг эсэргүүцэж байна.

Тавантолгойн уурхайн үр ашгийг нэмэгдүүлэх эдийн засгийн тооцоо судалгаа бүрхэг байна. Энэ асуудлыг их хурлаар оруулж, нарийн тооцоо судалгааг хэлэлцүүлж байж асуудлыг шийдэх ёстой гэсэн байр суурьтай байна.  Засгийн газар гаргасан тогтоол шийдвэрээ эргэж хар. Тавантолгойн IPO  гаргах асуудлаар “Ордын үр ашгийг нэмэгдүүлэх бодит боломж байсаар байхад 30 хувийг тасалж зарах нь буруу. Одоогийн бодит боломж дээрээ тулгуурлан ашигтай ажиллагааг нэмэгдүүлэх хэрэгтэй. Гаднаас мөнгө оруулж ирээд, яг юу хийх юм гэдгээ тодорхой зарламаар байна” гэдгээ онцлов.

Түүнчлэн тэрбээр “Сонгууль дөхөөд ирэхээр нэг нэгнээ харлуулж гүтгэдэг. Би өнөөдрийг хүртэл хуулийн байгууллагад дуудагдаж мэдүүлэг өгсөн зүйл байхгүй. Ямар нэгэн хэрэг үйлдээгүй, хохирол учруулаагүй.

Зарим нэг сайт ор үндэслэлгүй мэдээллийг олон нийтэд цацсан. Одоогоор бүрэн эрхийг түдгэлзүүлэх мэдэгдэл ирээгүй. Хоёр ч удаа яллагдагчаар татах гэж байна гэсэн мэдээлэл прокурорын шатанд очоод үндэслэлгүй болж таарсан. Ийм зүйлээр явмааргүй байна. 

Би ямар ч хариуцлага хүлээхэд бэлэн. Хаана ямар байгууллагад хэнд ямар гээч хохирол учруулсныг нотлох баримттай гаргаж ир. Би хэзээ ч монголын төрд ажиллаж байхдаа хууль хяналтын байгууллагаас зугтааж байсан зүйл байхгүй” хэмээв.

Түүнчлэн ЗГХЭГ-ын Л.Оюун-Эрдэнэ "Элбэгдоржийгоо олж ир" гээд л мэдээлэл хийсэн байсан. Эрх барьж байгаа нам бол өөрсдөө олж ир. Манай нам бол хуулийн засаглалыг дээдэлсэн нам болохоос хэн нэгнийг хоморголон баривчилдаг нам биш. Сөрөг хүчин байгаа нам руу хамаг юмаа тохдог ЗГХЭГ-ын даргыг хараад харамсч байна гэлээ. 

Шууд үзэх:

 

 

Сонгууль дөхөөд ирэхээр нэг нэгнээ харлуулж гүтгэдэг. Би өнөөдрийг хүртэл хуулийн байгууллагад дуудагдаж мэдүүлэг өгсөн зүйл байхгүй. Ямар нэгэн хэрэг үйлдээгүй, хохирол учруулаагүй.
Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.