| | USD/MNT 0₮

REMAX КОМПАНИЙН АЖИЛЧДЫН ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУ СӨРӨГ ГАРСАН Ч ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ТУСГААРЛАНА

Эрүүл мэндийн яамнаас ковид 19-ийн нөхцөл байдлын талаар цаг үеийн мэдээллээ өглөө.

Яамны газрын дарга Д.Нарангэрэл “24 цагийн дотор 105 оронд бүртгэгдэж, шинээр зургаан улсад шинээр нэмэгдсэн байна.

Сүүлийн 14 хоногийн дотор тархвар судалгаа хийж үзэхэд нийт халдварласан иргэдийн 60 хувьд нь өвчлөл гарсан улс оронд аялсан гэсэн өгүүлэмжтэй байна.

Аялал жуулчлал бол халдварын өвчлөлийг тарааж байна.  Тиймээс өвчлөл гарсан улсад аялж зорчихгүй байх зөвлөмжийг өгч байна. Ойрын хугацаанд гадаад улс оронд аялахгүй байх уриалга гаргасныг ард иргэд хэрэгжүүлээрэй. Түүнээс гадна тогтмол гараа угаах, маск зүүх, дархлаагаа дэмжээрэй” гэв.

ДЭМБ-ын ажилтан Д.Ариунтуяа “Дэлхийн 105 улсад ковид халдвар тархсан байна. 24 цагийн дотор дэлхийн хэмжээнд 98 хүн нас барж, нийт барсан  наралтын 3584-д хүрсэн. Хятад улсад нас баралт 27-гоор нэмэгдсэн. Шинээр 47 тохиолдол бүртгэгдсэн. Бээжинд хоёр тохиолдол бүртгэгдсэн. Иран, Итали анхаарал их татаж байна.  Италид 133 хүн нас бараад байна.

Харин БНСУ-д шинэ тохиолдлын тоо буурч байна. 19 мянга гаруй хүн шинжилгээний хариугаа хүлээж байна.

ДЭМБ-аас эмчилгээнд шаардлагатай нэн шаардлагатай тоног төхөөрөмжийн тоог гаргаж, нийлүүлж явна.  Энэ халдвар өргөн цар хүрээтэй буюу хүн амын дунд их тархаж байна” гэв.

Эрүүл мэндийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Я.Буянжаргал “ДЭМБ-ын зөвлөхүүд Сэлэнгэд ажилласан, өнөөдөр Дарханд ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар 500 гаруй иргэн хяналтанд байна. Өнөө өглөө Берлин Москва-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 82 иргэнээс Япон улсад зорчсон 2 иргэнийг тусгаарласан байгаа.

Москва-Улаанбаатар чиглэлийн онгоцоор 96 ирснээс сэжигтэй 6, халдварын голомтоос ирсэн 6 иргэнийг ХӨСҮТ-д тусгаарласан. Мөн Жаргалантад 10 иргэнийг тусгаарласан байна” гэв.

ХӨСҮТ-д байгаа сэжигтэй хүмүүсийн шинжилгээний хариуны талаар тус төвийн захирал Д.Нямхүү “Тусгаарлагдсан гурван иргэний шинжилгээний хариу сөрөг буюу коронавирус илрээгүй.

Харин тусгаарлагдсан RAMEX-ийн ажилтнуудын эхний шинжилгээнд вирус илрээгүй. Үргэлжлүүлэн тусгаарлаж ажиглалт тандалт хийнэ. Орон нутагт тусгаарлагдсан хоёр иргэний шинжилгээний хариу сөрөг гарсан” гэв.

Шууд үзэх

 

Эрүүл мэндийн яамнаас ковид 19-ийн нөхцөл байдлын талаар цаг үеийн мэдээллээ өглөө.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.