| | USD/MNT 0₮

Ерөнхийлөгчийн сонгуульд В.Путин үнэмлэхүй ялалт байгууллаа

ОХУ-д өчигдөр Ерөнхийлөгчийн ээлжилт сонгууль амжилттай зохион байгуулагдлаа.  Кремлийн тэргүүний төлөө өнөөгийн Ерөнхийлөгч В.Путин болон парламентад суудалтай долоон намын гишүүн нэр дэвшин өрсөлдсөн юм.

Тэгвэл тус сонгуульд бие даан нэр дэвшсэн Путин сонгуулийн урьдчилсан байдлаар ялалт байгуулсанаар тус улсыг 2024 он хүртэл удирдахаар болсон талаар  “Ройтерс” агентлаг уламжлав. Тэрбээр нийт сонгогчдын 76.5 хувийн санал авч, үнэмлэхүй ялалт байгуулаад буй талаар тус улсын Сонгуулийн Ерөнхий хорооноос мэдэгдлээ.

Сонгуулийн ирц 67 хувьтай байсан бөгөөд өнгөрсөн сонгуулиас харьцангуй бага сонгогчид саналаа өгчээ. Коммунист намаас нэр дэвшсэн Павел Грудинин 12 хувийн санал авч удаалсан бол  Либерал Ардчилсан намаас нэр дэвшсэн Владимир Жириновский 6 хувийн санал авчээ.

Дэлхий дахинд

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.