| | USD/MNT 0₮
Засгийн газрын шийдвэрээр энэ хавар нийслэлийн хэрэгцээнд зориулан 20 мянган тонн мах бэлтгэн нөөцлөхөөр болсон. Гэхдээ заасан 20 мянган тоннд хүрээгүй бөгөөд өнөөдрийн байдлаар 12 мянга гаруй тонн мах бэлтгэн нөөцөлжээ. Харин өнөөдрөөс эхэлж дэлгүүрүүдэд худалдаанд гарч байгаа нөөцийн махыг цаашид нэмэгдүүлэх боломжтой талаар Хотын ерөнхий менежер Т.Гантөмөр дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр “Өнгөрсөн жил улсын хэмжээнд 4000 тн мах бэлтгэсэн. Энэ жил Засгийн газраас 20 мянган тонн бэлтгэх даалгавартай, өнөөдрийн байдлаар 12 мянга гаруй тонн махыг бэлтгэж савласан байна.
Ингээд 279 дэлгүүрээр худалдан борлуулахад бэлэн болсон. Хамгийн гол нь нэг дэлгүүрт нэг өдөр 260 кг махыг өгөхөд нийслэлийн хэмжээнд үндсэндээ долдугаар сар хүртэл махны нөөц хангалттай гэж үзнэ. Өнөөдөр нөөцийн махыг худалдаанд гаргана.
Хамгийн гол нь экспорт, импортын хүндрэлтэй байдлаас хамааран 15 аж ахуйн нэгжүүд махаа савлаж тусгай зориулалтаар уудлахад хүндрэл гарсан тул манайхан дотоод нөөц бололцоогоо ашиглаж гялгар уутанд хийж, үүн дээр нь хаяг, шошго нааж гаргаж байгаа. Нэг савлагаандаа 2-3 кг-ээс хэтрэхгүй. Нэг удаагийн гаралтаар иргэнд нэг уут мах олгоно. Нэг хороон дээр 1-3 хүртэлх дэлгүүрт нөөцийн мах борлуулна.
Ер нь 12 мянган тонн махыг 20 мянган тонн болгох боломж бий. Цаашид хил хорионы асуудал хэрвээ хүндэрвэл экспортонд мах бэлтгэн нийлүүлдэг 35 аж ахуйн нэгжүүд махыг экспортод гаргахаас илүүтэй дотоодын зах зээлээ хангаарай гэсэн үүрэг чиглэлийг Засгийн газраас өгсөн байгаа.
Ингэвэл 6-7 мянган тонн махыг дотооддоо нийлүүлэх боломж бий болно. Үнийн хувьд үхрийн ястай мах 1 кг 7700, хонины ястай мах 1 кг 6700, ямааны ястай мах 1 кг 6200 төгрөгөөр худалдан борлуулагдана. Энэ үнэ дээр дэлгүүрүүд кг тутамд 200 төгрөг нэмнэ. Засгийн газраас бол анх тогтоосон үнээр нөөцийн махыг гаргана” гэв.
Үнийн хувьд үхрийн ястай мах 1 кг 7700, хонины ястай мах 1 кг 6700, ямааны ястай мах 1 кг 6200 төгрөгөөр худалдан борлуулагдана. Энэ үнэ дээр дэлгүүрүүд кг тутамд 200 төгрөг нэмнэ.