| | USD/MNT 0₮

Барилдаж давчихаад туг тойрч мэддэггүй фитнесс модель С.Эрдэнэцогт

Өчигдөр Алтанцомын бүх оддын барилдаан өрсөлдөөн ихтэй ширүүхэн болж өнгөрөв. Энэ үеэр урлаг, спортын алдартнуудаас бүрдсэн холимог оддын барилдааныг мөн зохиосон. Уг барилдаанд урлаг, спортоор олны танил болсон арван хүн тав таваараа хоёр баг болж хуваагдсан юм.

Багуудыг үзэгчдээс хамгийн олон санал авсан Улсын аварга О.Хангай, үнэн зоригт харцага Б.Зоригтбаатар нар дасгалжуулсан. О.Хангай аваргын багт дуучин Д.Намсрайноров, Ц.Отгонбаяр, хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг, “Хоромхон” клубын довтлогч Н.Наранболд, “ТВ Коктейль”-ийн жүжигчин А.Өнөржаргал, фитнесс модель С.Эрдэнэцогт нар багтсан байлаа. Харин багийнхаа хоёр дахь давааг авсан фитнесс модель С.Эрдэнэцогт давчихаад туг тойрохгүй, дутуу тойрсон нь олон хүний буюу үзэгчдийн шүүмжлэлийг нэлээд дагуулаад байна. Угтаа бол тугаа бүтэн тойрно шүү гэдгийг хөлийн цэц болон аварга О.Хангай хэлсэн ч тэрбээр ойшоосонгүй юу ойлгосонгүй юу дутуу тойроод дэвээд суусан нь бичлэгт үлдсэн байв. Ямарваа нэг юманд оролцож байгаа бол жаахан ч болтугай судалж мэддэг байхад яана вэ. Өдий наслахдаа ганц удаа ч болов туг тойрч байгаа бөх харж байгаагүй юм байхдаа гэсэн шүүмжлэлийг нэлээд бичсэн байв. 

 
Соёл урлаг, Спорт

Сэтгэгдэл (9)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.